В.Путин: Ослын хариуцлагыг Сири бус Израйлийн тал үүрэх учиртай
2018-09-20

ОХУ-ын “Ил 20” онгоц Газар дундын тэнгис дээгүүр нислэг хийж байхдаа Сирийн агаарын хүчнээс хамгаалах  төвөөс  харвасан пуужинд өртөж, сүйрсэн билээ.

 

 

Ослын улмаас ОХУ-ын 14 цэргийн албан хаагч харамсалтайгаар амь үрэгдээд буй юм.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр “Ил 20 онгоц санамсаргүйгээр пуужингийн дайралтад өртсөн” гэж мэдэгджээ.

 

Тэрбээр “Ослын хариуцлагыг Сири бус Израйлийн тал үүрэх учиртай. Израйлийн тал буруу алхам хийснийхээ хариуг заавал хүртэх болно” гэв.

 

Учир нь Израйлийн сөнөөгчид эхэлж гал нээсэн ба Сирийн тал хариу гал нээх үедээ “Ил 20” онгоцыг санамсаргүйгээр устгасан байна.

 

ОХУ-ын Гадаад хэргийн яам Израйлийн эрх баригчдаас албан ёсны тайлбар шаардаж, “Хатуу арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ.

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад “Ил 20” онгоц сүйрч, цэргийн албан хаагчид амиа алдсан явдалд гашуудаж буйгаа Ерөнхийлөгч Путинд илэрхийлэн, цахилгаан илэрхийлсэн талаар Сирийн төрийн мэдлийн “SANA” агентлаг уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин