Инстаграмын үүсгэн байгуулагчид компаниа орхилоо

Инстаграм сүлжээний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Кэвин Систром болон технологи хариуцсан дэд захирал Майк Кригер нар компаниа албан ёсоор орхиж буйгаа зарласан талаар “Ройтерс” агентлаг уламжлав.
Тэд фэйсбүүк компанийн удирдлагуудтай зөрчилдөж, ийнхүү компаниа орхиход хүрсэн гэнэ. Гэхдээ уг мэдээллийг албаныхан батлаагүй байна.
Инстаграм “Систром, Кригер нар өөрсдийгөө хөгжүүлэх, дахин бүтээлч санаа олохоор аян замдаа гарлаа” хэмээжээ.
Фэйсбүүк компани 2012 онд инстаграм сүлжээг нэг тэрбум ам.доллараар худалдан авсан түүхтэй.
Инстаграм нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ