Экс тагнуулчийг хордуулсан эрчүүдийн үнэнийг ИЛЧЛЭВ

Оросын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлия, Салисбуригийн хамтаар өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Британийн Сэлисбури хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон билээ.
Тэднийг “Новочик” гэх химийн хортой бодисоор хордуулсан болохыг Британийн эрүүл мэндийн шинжээчид тогтоогоод буй юм. Уг химийн хортой бодис шууд хүний мэдрэлийн системд нөлөөлж, улмаар тархийг нь үхжүүлдэг аж.
Британийн тал уг хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын иргэн болох Александр Петров, Руслан Босьёров нарыг гол сэжигтнээр нэрлээд буй юм.
Тэд өөрсдийгөө буруугүй, зөвхөн Британид жуучлалаар ирсэн бизнес эрхлэгчид хэмээн орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон билээ. Тэгвэл Руслан Босьёровыг ОХУ-ын Тагнуулын байгууллагын ажилтан болохыг илчилсэн гэрэл зургийг “www.dailymail.co.uk” сайт дэлгэлээ.
Түүний жинхэнэ нэрийг Анатолий Чепига гэдэг ба хурандаа цолтой аж. Британийн эрх баригчид түүнийг ОХУ-ын Засгийн газартай нягт холбоотой ажиллаж, үүрэг гүйцэтгэдэг жинхэнэ тагнуулч хэмээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ