“Бойтогтой Монгол” үндэсний анхдугаар наадам болж байна

img

Хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх олон нийтийн санаачилгын хүрээнд хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг хэрэгжүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулж, хүүхдэд аюулгүй гэр бүл, нийгмийн орчин бүрдүүлэх олон талт хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна. Хүүхдийн эрхийг дээдлэх хандлагыг хэрэгжүүлж, хүүхдэд зориулсан нэрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ бий болгосон иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөний санаачилгыг жил бүр алдаршуулах зорилгоор “Бүүвэйн дуутай Монголын төлөө хамтдаа“ уриан дор “Бойтогтой Монгол” Үндэсний анхдугаар наадам зохион байгуулах боллоо. Наадмын зорилго нь Засгийн газрын хөтөлбөрт дэвшүүлсэн хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй олон нийтийн санаачилга, идэвх, зүтгэлийг дэмжиж, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хүүхдийн эрхийг дээдлэх хандлагыг хэвшүүлж буй иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөнийг нийтэд зарлаж алдаршуулна. Уг наадмын Ерөнхий санаачлагчаар ETV телевиз, хамтран зохион байгуулагчаар ЗГХА-Хүүхдийн төлөө Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Монголын Радио Телевизийн Академи, аймаг, нийслэлийн Хүүхдийн төлөө хэлтэс, Онцгой Байдлын газар, хэлтэс, Мэргэжлийн Хяналтын газар, Монголын Хүүхдийн Ордон зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм. “Бойтогтой Монгол” Үндэсний анхдугаар наадам нь 2012 оны 1 дүгээр сарын 5-наас 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 2 үе шаттай явагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ