Элчин сайд О.Очиржавыг шагнав
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хууль боловсруулах, батлах ажилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар нэр бүхий дипломатчдыг шагналаа. Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд О.Очиржав, ГХЯ-ны Хилийн боомтын бодлогын тасгийн дарга Д.Ганболд нарыг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, ГХЯ-ны Европын газрын дэд захирал Б.Мандахбилэгийг “Алтан гадас” одонгоор тус тус шагнасныг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2012 оны 1 дүгээр сарын 13-нд Төрийн ордонд гардуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ