Хоёр Солонгос цэрэггүй бүсэд байршуулсан тэсрэх бөмбөгөө ЦЭВЭРЛЭЖ эхэллээ

Хоёр Солонгосын эрх баригчид тохиролцсоны дагуу цэрэггүй бүс нутагт суурилуулсан тэсрэх бөмбөгийн зарим хэсгийг цэвэрлэж, АЮУЛГҮЙ болгос эхэлсэн талаар "Ёнхап" агентлаг мэдээллээ.
Пхеньян хотноо Ким Чен Ун болон Мун Жэ Ин нар уулзах үеэрээ уг асуудлаар хэлэлцэж, цэрэггүй бүсийг тэсрэх бөмбөгөөс чөлөөлөх ажиллагааг нэн даруй эхлүүлэхийг санал нэгтэйгээр дэмжжээ.
Уг ажиллагааг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам гардан гүйцэтгэж буй ба цэргийн инженерийн баг сүүлийн үеийн технологийн тусламжтай ирэх 20 өдрийн дотор цэрэггүй бүс дэх тэсрэх бөмбөгийн тоог бууруулахаар болов.
1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайны дараа АНУ-ын зааварчилгаагаар өмнөдүүд уг бүсэд их хэмжээний тэсрэх бөмбөг байршуулсан аж. Цэрэггүй бүс орчимд өдгөө 800,000 газрын тэсрэх бөмбөг бий гэнэ.
Ким Чен Ун засгийн эрхийг 2011 онд авсан цагаас хойдууд ч мөн цэрэггүй бүсэд тэсрэх бөмбөг байршуулах нь эрс нэмэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ