Ж.Мөнхбат:Төрийн алба улстөрчдийн оргонох газар болж хувирлаа

img

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын нөхөн сонгууль явуулах тов тогтоох тухай УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн хугацаа ҮХЦ-ийн дүгнэлттэй холбогдуулан хойшлоод байгаа билээ. Хэлэлцэж байгаа холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-ҮХЦ-д гомдол гаргасан хуулийн заалт “Сонгуулийн жилийн” гэсэн тодотголтой. Нөхөн сонгууль  бол сонгуулийн жилд тооцогдохгүй гэж ойлгож байгаа юм. Үндсэн хуулинд шашин шүтэх, улс төрийн намд харъяалагдах нь нээлттэй. Гэтэл төрийн албан хаагч хүн улс  төрийн намаас ангид байна гэж заасан. Төрийн албан хаагч болно гэхдээ улс  төрийн намаас ангид байна гэсэн мөртлөө сонгууль болохоор улс  төрийн сонгуульд нэр дэвшинэ гэж болох уу. Улс  төрийн сонгуульд өрсөлдөж уначихаад ялахгүй болохоороо төрийн албан хаагч болдог. Тэгээд төрийн албан хаагч болоод явж байгаад сонгууль дөхөхөөр улс төрийн албан хаагч болдог гажигийг засах хэрэгтэй.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

 

-Сонгуулийн хууль боловсруулж байна. Улс  төрийн намуудыг оролцуулаад хэлэлцүүлэг явуулна. Төрийн албан хаагчийг хүн намаасаа татгалзаад, сонгууль болохын өмнө сэргээдэг гадаадын туршлага байна. Үүнийг бид ярилцаж байгаа. Би ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Ээлжит сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 60 хоногийн өмнө, нөхөн сонгуульд нэр дэвших бол тухайн сонгуулиас 30 хоногийн өмнө албан тушаалаасаа татгалзсан байна гэсэн хувилбар ярьж байна. Асуудлууд нээлттэй байгаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Өнөөдөр төрийн алба улстөрчдийн оргонол болж хувирч байна. Сонгуульд ялагдчихаад төрийн албанд очоод улс төрийн байр сууринаас ажилдаа хандаад. Сонгууль дөхөхөөр улс төрдөө эргэж ороод байна. Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригч хүчин АН гурван том хуулийг нэг болгосон. Үүн дотор маш олон цоорхой байгаа. Сонгуулийн хуулийг бид цаашид өндөр, боловсронгуй болгох ёстой гэж бодож байгаа.

 

ҮХЦ-ийн дүгнэлтийн тухайд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай байр суурь нэг байгаа. ҮХЦ хуулиа барьж шийдвэр гаргаж байгаасай гэж бодож байна. 

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Нэг хүний эрх чөлөөг эдлүүлэхийн тулд нийт хүмүүсийн эрх чөлөөг хязгаарлаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдсөн. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй.Төрийн албаны улстөржилтийн тухай олон жил ярьж байгаа шийдэл байхгүй. Төрийн албан хаагч жирийн иргэнтэй ижил биш. Учир нь төрд тангараг өргөсөн. Төрийн төлөө шударгаар зүтгэнэ, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө ажиллана гэж тангараг өргөчихөөд жирийн иргэнтэй өөрийгөө адилтгаж улс төрийн асуудал руу ороод, түүнийг нь Үндсэн хуулийн цэц зөвшөөрч байгаа нь туйлын буруу. Ер нь цаашдаа Үндсэн хууль болон Сонгуулийн хуульдаа нарийн авч үзэхгүй бол төрийн албаны улстөржилт зогсохгүй юм байна. Үндсэн хууль болон бусад хуульд төрийн албан хаагч сонгогдох эрхээ эдлэх юм бол жирийн иргэн бол. Дахин төрийн албанд орох эрхгүй болно. Тэгээд улс төрийн сонгож байгаа бол сонгогдоод явах эрх чинь нээлттэй гэдгийг эрх зүйн хувьд хуульчилж өгөх хэрэгтэй байна. ЗТХЯ-ны төрийн хариуцлагатай албан хаагч нар бие биеийнхээ амийг ажлын байран дээрээ хөнөөсөн явдал бол төрийн албан хаагчдын улстөржилтөөс үүдсэн маш том жишээ. Тэгтэл үүнийг баталгаажуулж байгаа юм шиг Үндсэн хуулийн цэц 10 гаруй мянган иргэний сонгох эрхийг хязгаарлаад, нэг төрийн албан хаагчийн төлөө улс төрийн шийдвэр гаргадаг нь буруу. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн энэ удаагийн шийдвэрийг хүлээж авч болохгүй. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Санал хураалтаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэнгүй.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Мөнхбатын хэлдэг үнэн ч сонгуулийн шоу хийж эхэлж байгаан.Лүндээжанцан өөр бусад насаараа УИХ д халагдаад ярихаас цаашгүй өвөө эмээ нар насандаа суух хэрэгтэй.Одоо болоо шд.Нэгээс доошгүй лиценз эзэмшиж,уурхай зарж баяжлаа.Хүүхдүүдээ татвар төлөгчдийн мөнгөөр үнэгүй сургалаа.АСЕМИЙН чуулганаар ах дүүгийн компаниа тэтгэлээ.60 тэрбумдаж намдаа хөрөнгө оруулж амбицаа өсөглөө.Оюутолгойгоос хөрөнгө оруулалт авж олон хаустай,офшортой боллоо.Эннээс илүү шунаж амьдрах гэж байдаг гэх үү?
2018-10-04
Яана да:
Өөрөө хэн бэ хаана сууж байгаа ямар мэргэжилтэй нөхөр билээ Онигоо гэвэл энэ байна Төрийн албаны 90% нь арын хаалганы дүндүүкүүд байдаг бөгөөд амаа ангайн хоол нэхдэг эргүү болжморууд
2018-10-04
Г.Батнасан:
Энэ хүний толгой Бадамжунайн богцонд явдаг.
2018-10-04
я:
казино тоглогч юу ярина вэ
2018-10-04
Иргэн:
Одоо л мэдээ юу Мөнхбат аа
2018-10-04
ss:
saihan shaadag shaar shyy ene neere
2018-10-04
Эд өөрсдөө хэн болоод хэнийг сонгуульд өрсөлдөх эрхийг хаах тухай ярьж байгаагаа ойлгох чадваргүй юм. УИХ-ын гишүүн ч төрийн албан хаагч. Төрийн албан хаагч төрийн албандаа өрсөлдөж болохгүй, та нар шиг тэнэгүүдэд мөнхөд захирагдах естой болж таарах уу
2018-10-03
АНын гишүүн,дэмжигч:
Ховдын Хөшөөтийн уурхайг хэн зарчихсан бэ.Энийг яагаад ярьдаггүй юм бол Таван толгойтой дүйцхүйц орд шүү дээ.жилд хэдий хэмжээний нүүрс гардгийг нэг сэргээж шалгах ёстой.Ард түмнийх юм шүү дээ тэр баялаг чиньАТГынхаа тэгвэл улсад эх орондоо гавъяа байгуулна шүү.Энийг ярихаар өөр тийш нь зайлуулчихаа одоо болъё.пүрэвдорж гишүүн үүнийг анхааралдаа аваач та.Тэгвэл 2020 он таных шүү
2018-10-03
Asuult:
Tsagaa solison yum uu
2018-10-03
Зочин:
Төрийн албанд тэгээд хэн арьсаа хамгаалж сууж байгааг нэрлэчих л дээ. Бүгд амандаа бувтнаад шударга хэлж чадахгүй юм. Цагаа болохоор Нямдорж л нэр цохож ярьдаг. Цээжний пангаар яригч Пүрэвдоржийн ч ам хөдлөхөө байчих юм аа. Цөстэй аавын хүү ч байхгүй болж дээ, идэх уух болохоор л уургын морь шиг шүлсээ үсчүүлсэн юмнууд
2018-10-03
Иргэн:
60н тэрбумын төлөө эгнэж дугаар ёстой мөнхбат аа! Баярыг шоронд хий гэж том дугарах ёстой эргэж хэлвэл том шарагдах байх ! Чадахгүй л.дээ
2018-10-03
zochin:
мөнхбат их алиа хүн юмаа.өөрийгөө хаана байх ёстой гээд итгэчихсэн юм бол?.
2018-10-03
төрийн алба:
луйварчин тонуулч дээрэмчдийн орогнох оромж болж хувирсан
2018-10-03
Зочин:
төрийн алба ТӨРИЙН ОРДОН БҮГД ИЙМ
2018-10-03
Nam bus irgen:
Heree hereeniihee hariig gaihav gej. Munkhbat gedeg hunii helj baigaa ug uneheer uurt ni zohisongui. Muu neriig husavch arilahgui.
2018-10-03
зочин:
улс төрчдийн гэхээсээ эрүүгийн элементүүдийн орогнох газар болсон юм биш үү
2018-10-03
Monhbata chi bas adilhan uneher lyuwarchdin orognoh gazar yuh chi medej bga yu chin ehled yawad og
2018-10-03
Зочин:
Энэ одоо еерийгее хэлээд байгаа юм байх даа
2018-10-03
Зочин:
Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хариуцлага ярих хэрэгтэй Дээр нь сонгуулийн ерөнхий хорооны нөхдүүдэд бас хариуцлага яриа. Татвар төлөгчийн мөнгийг нэг төгрөгч байсан үрэн таран хиых ёсгүй гэтэл тэр болдбаатар байхаа сонгуулийн хорооны нөхөр сүртэй мөнгө зараагүй гээд яриад сууж байхыг сонсоод ой гутсан шүү
2018-10-03
за за яаж ч заргалдсан сонгууль ирэх жил л болно одоо хэрэлдээд яах вэ
2018-10-03
Энэ балай амьтан байна лаа шүү. Хол тонилоосой.
2018-10-03
Дорж:
Танай нам сүүлийн 2-3 жилд ийм болгосон ш дээ.жишээ нь цэцэрлэг сургуулийн захирал эрхлэгч бүр сүүлдээ менежер арга зүйчийг хүртэл та нар гар хөлийнхөө хүмүүс тавьж байна.бүр улаан цагаандаа гарсан.
2018-10-03
Zochin:
Turiin alba, turiin xuuliig xamgiin ix byjignyylsan xyn Munxbat uuruu. Yaj ingej ylaixgyi yrij chadaj bn
2018-10-03
Zochin:
Turiin alba, turiin xuuliig xamgiin ix byjignyylsan xyn Munxbat uuruu. Yaj ingej ylaixgyi yrij chadaj bn
2018-10-03
Zochin:
Turiin alba, turiin xuuliig xamgiin ix byjignyylsan xyn Munxbat uuruu. Yaj ingej ylaixgyi yrij chadaj bn
2018-10-03
Энэ казиночин мөн ч хамаагүй хусах юм даа өөрөө хэн байснаа ийм хурдан мартдаг юм байх даа Жунай ахынхаа ачыг хариулсаар л байгаа байх даа
2018-10-03