Зургаан жилийн хугацаанд 259 хүний аминд СЭЛФИ хүрчээ

Энэтхэгийн Анагаах ухааны хүрээлэнгийнхэн сэлфи хийж байхдаа амиа алдсан иргэдийг тоог гаргасан байна.
Уг судалгааг зөвхөн Энэтхэг бус олон улсад бүртгэгдсэн золгүй ослуудыг оролцуулан гаргасан аж.
Судалгаагаар 2011 оны аравдугаар сараас 2017 оны арваннэгдүгээр сарын хооронд цэнхэр гаригт 259 хүн селфи хийж байхдаа харамсалтайгаар амиа алджээ.
Амиа алдагсдын 72 хувь нь 30 хүртлэх насны эрчүүд гэнэ. ОХУ, Пакистан болон АНУ-д сэлфи хийж байхдаа амиа алдах тохиолдол хамгийн их бүртгэгддэг гэнэ.
Сэлфи хийх үеэрээ иргэд усанд осолдох, өндрөөс унах нь элбэг аж. 2017 онд найман иргэн зэрлэг амьтантай сэлфи хийх үеэрээ дайралтад өртөн, амь насаараа хохирчээ.
“Энэ бол шинэ асуудал. Өсвөр үеийнхэн сэлфид донтож, амь насаа эрсдэлд оруулсаар байна” хэмээн Мумбай хотын Цагдаагийн хэлтэс мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ