Ж.Мөнхбат: Хууль, прокурорын байгууллагын шударга ёс хаана байна вэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь
Албан тушаалын төлөөх хүн амины ноцтой хэрэг. Зөвхөн Махбалын талаар мэдээлэл авахад 4-5 компанитай, 10-аад ашигт малтмалын лицензтэй хүн байна. Төрсөн дүү нь нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай “Тэнгэр Ази Инвест” гэдэг санхүүгийн байгууллагатай, Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр ч орон сууцтай, хэд хэдэн компанитай. 21 настай хүү Билгүүн нь найман үл хөдлөх хөрөнгөтэй. Хичнээн ч олон машинтай юм, хичнээн ч олон үл хөдлөх хөрөнгөтэй юм.
Сайдаас үл хамаараад ЗТХЯ-нд бугшсан байгаа энэ явдлыг хэзээ засах юм бэ. Төрийн алба хэзээнээс ил тод болох юм бэ. Мөрдөн байцаалтын нууцлал байхгүй. Зам тээврийн яаманд хийгдэж байсан бичлэгүүд алга болчихсон. Хэрвээ энэ золгүй явдал байсан бол бичлэгүүд байх ёстой байсан. Бичлэг алга болсон нь албан тушаалын төлөөх тэмцлийн үр дүнд 30 дөнгөж хүрч байгаа залуу амиа алдлаа. Ард нь дөрвөн бүлтийсэн хүүхэд, бэлэвсэн эхнэр үлдлээ. Үүний төлөө хэн хариуцлага хүлээх юм бэ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Төрийн албаны, яам тамгын газарт байдаг бугшсан үйл ажиллагааны золиос болж, Ж.Бат-Эрдэнэ сайд ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаа өгч байна. Яаман дээр болсон гэмт хэрэг болж газар, хэлтсийн дарга нарын хэрүүл тэмцэл, ажил алба булаацалдгийн шууд нөлөө. Махбал гэдэг хүн сүүлийн 6-7 сар Дорждагва гэдэг хүнийг талийгаачийн оронд тавих гэж, 7-8 удаа өрөөндөө дуудаж дарамталж, АТГ руу бичиг хүртэл явуулсан. АТГ-аас ирсэн ажилд тэнцэхгүй гэсэн бичгийг сайдаасаа нууж ирсэн.
Хууль хүч, прокурорын байгууллагын шударга ёс хаана байна вэ. Нас барсан хүний уусан архины хэмжээг тогтоосон хэрнээ яагаад хүнийг алсан хүмүүсийн согтууралын хэмжээг тогтоодоггүй юм бэ. Яагаад 9-ын 9 удаа цохиж, өшиглөсөн байхад тэр бичлэгүүдийг алга болгож байгаа юм бэ. Талийгаачийн гар утасны хувийн бичлэг байна гээд хууль хүчний байгууллагад өгөөд байхад үүнийг авч хэлэлцэхгүй байна вэ. Хууль хүчний байгууллагын шударга ёс ийм байна. Шаардлагатай бол үүний төлөө дуугарна. Энэ бол золгүй явдал биш.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Салбарт нь асуудал үүсвэл сайд нь хариуцлага хүлээдэг улс төрийн жишиг ус агаар мэт үгүйлэгдэж байсан. Энэ жишгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Бат-Эрдэнэ сайд Монгол төрд бий болгож байна.
Төрийн албаны дунд шатны удирдах албан тушаалтнуудтай холбоотой маш их асуудал байгаа. Ажил хийж бүтээх сэтгэлгүй, чадваргүй хэрнээ шунахай сувдаг ийм хүмүүсээр дүүрсэн байгаа. Бүх шатандаа хариуцлага хүлээдэг тогтолцоонд шилжвэл бүгд дарга болох гэж дайрахгүй.
Төрийн албан хаагч залуугийн амь насанд хүрсэн явдал бол нэлээн угжирсан, албан тушаалыг нь авах гэж оролдсон хүн нь хэлтсийн даргаа хийгээд яаман дээрээ явж байна. Хэргийг үнэн зөв тогтоогоод хариуцлага тооцох ёстой.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ