Бурхан багшийн шүд Монголоос олдлоо

img

[caption id="attachment_50164" align="alignnone" width="600" caption="XIV Далай лам Монголд ирэхдээ Бурхан багшийн цахиур эрдэнэд мөргөлөө"][/caption] Бурхан шашинтны нандин шүтээний түүх Бурхан багшийн цахиур эрдэнэ буюу шүдийг Монголд 436 жилийн өмнө залж авчран шүтэж, цагийн эрхээр нууцлан тахиж, улмаар бүр ч чандлан хадгалж байсан нь олджээ. Арвандөрөвдүгээр Далай лам Данзанжамц өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголд ирэхдээ энэхүү нандин шүтээнд сүжиг бишрэлтэйгээр мөргөн залбирсан юм. “Пост коммунист орнуудын шашны байдал” олон улсын хурал Улаанбаатарт өнгөрсөн оны долдугаар сард болоход ирж оролцсон Ажа ренбүүчи Бурхан багшийн шүд мөн хэмээн анхлан залбирч мөргөжээ. Ажа ренбүүчи Бурхан багшийн ариун шарил, ариун үлдэсэнд гурав дахь удаагаа ийнхүү мөргөж буйгаа ихэд сүслэн ярьсан байна. Бирмд 1993 онд иргэний дайн дэгдэхэд Ажаа ренбүүчи Бээжингийн Бадачу сүмд байдаг Бурхан багшийн нэг шүдийг авч очин галыг нь зогсоож байжээ. Бурхан багшийн шүд Шри Ланк, Энэтхэг, Хятад, Тайвань, Сингапур, Японд тус тус шүтэгдэн залагддаг бол долоо дахь нь ийнхүү энэ цаг үед бурхны шашны хүчтэй дэлгэрүүлснээс хойших дөрвөн зуу гаруй жилийн турш Монголд залагдаж байсан нь илэрлээ. Эртний торгоны замын уулзвар, одоогийн Хятад Си Ан хотод хадгалагдаж байгаа Бурхан багшийн дунд хуруу бий. Монголд дөрвөн зуу гаруй жил Түшээт ханы хувьтай шүтээн гэж нууц байдлаар тахин шүтэж, дээдэлж байгаад шашныг устгах 1930-аад оны үеэс бүр ч чандлан хадгалж, үрэгдүүлэлгүй бидний үед хүрч ирсэн энэхүү шүтээний тухай Монголын эрдэмтэд дэлгэрүүлэн судалж байна. БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр түүхч, судлаачдыг дайчлан, шашин соёл төдийгүй, аялал жуулчлал, дэлхий нийтийн анхаарлыг татах хосгүй олдворыг дэлгэрүүлэн судлах ажил өрнүүлж байгаа юм. Бурхан багшийн цахиур эрдэнэ хэмээх шүдний талаар Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан Г.Ням-Очир нар эхний судалгааг хийж эхэлжээ. Халх-Ойрадын дайн, Галдан Бошигтын догшин ташуур,  шашин, лам нарыг устган, сүм хийдийг үнсэн товрог болгох Сталины тушаал, ногоон малгайтнуудын хурц хараа, үзэл суртлын хатуу хяналтыг даван туулж энэ өдрүүдэд сүсэг залбирал дагуулан тодорч буй Бурхны шүд буюу цахиур гэж юу вэ? Хэн хэзээ хэрхэн залж авчирч, ямар дэг жаяг, ёс горимын дагуу нууцлан шүтэж ирсэн бэ? Халхын Автай Сайн Хан залан авчирч, Эрдэнэ зуу хийдийг зориулан босгосон нь Халхын нөлөө бүхий ноён Автай Монголжин Түмэдээс Халхад ирсэн худалдаачдаас Алтан хан, Далай лам Содномжамцтай дотно харилцаа тогтоон, шашин дэлгэрүүлж буйг сонссон байна. Түмэдэд хоёр удаа элч илгээн, Алтан хан, Сэнгэдүүрэн хан нараар уламжлуулан Түвдийн хутагт хувилгаадтай холбоо тогтоон харилцаж эхэлжээ. Автай 1585 онд гуравдугаар Далай лам Содномжамцыг Монголын газар шороон дээр хоёр дахь удаагаа залрахад буюу Түмэдийн Алтан ханы байгуулсан Хөх хотод ирээд байхад нь очиж уулзжээ. Гуравдугаар Далай лам улс төр, цэргийн гол түшиг тулгуур Алтан ханы хойдын буяныг үйлдэхээр Хөх хотод ирсэн байжээ. Чухамдаа усны их Далай хэмээх цолыг Баруун түмний буюу өмнөд монгол ноёд, тухайлбал Алтан ханаас Содномжамц ламд олгосон юм. Чингис хааны үетэй харьцуулшгүй хүч чадал сулран доройтсон ч эзэнт гүрний үр сад морьтойгоо, нумтайгаа, Түвд мэтийн улс оронд догшин ташуур, хуй салхи хэвээрээ байлаа.  Монголчуудаас “Очирдара Далай блама” буюу Далай хэмээх цолыг Содномжамцад олгосон нь   Түвдийн шашны тэргүүн гэж өргөмжилсөн хэрэг билээ. Түүнээс хойш Далай ламын тэргүүлсэн гэлүгбагийнхан Түвдийн шашны урсгал хоорондын тэмцэлд Монгол ноёдоос дэмжлэг аван бусдыгаа ноёлох болов. “Өндөр гэгээний намтрууд оршвой” сударт тэмдэглэснээс үзвэл  Автай Хөх хотод зуны тэргүүн сарын шинийн 15-нд Далай ламтай уулзаж, булганы арьс, алтадсан өргөө, алт, мөнгө, мал сүрэг зэрэг үлэмж их бэлэг сэлт өргөжээ. Далай лам хариу болгож, “Очирай сайн хан” цол, шар үсэг бүхий тамга, пагмадүв очир хааны хөрөг гэх зэрэг зүйлсээр шагнажээ. Автай, Содномжамц нар шарын шашин буюу Түвдийн буддизмын гэлүгбагийн урсгалыг Халхад нэвтрүүлэхээр Эрдэнийн сүм барих, Шигэмүни бурхан багшийн дүр бүтээх, шашны ном, зохиол орчуулах талаар хэлэлцэн тохирчээ. Үүнийг хүртэл Халхад хан цолтон байгаагүй юм. Автайн нэр сүр ч нэмэгдэн, Халхын дангаар захирах хэмжээнд хүрч байжээ. Автай, Содномжамц нар Халхад шарын шашин дэлгэрүүлэхээр ярьж тохирон уулзаж, бэлэг сэлт, цол өргөмжлөл харилцан өгчилгөх үед Буддагийн эрдэнийн шүдийг гэлүгбагийн тэргүүн монгол ноёнд барьжээ. “Өндөр гэгээний намтар” хэмээх судар 14 янзаар олдоод байгаа бөгөөд Бурхны шүд буюу цахиурыг хэрхэн залж авчирсан тухай дэлгэрэнгүй мэдээ бүхий нэг хувилбарт Халхын Автай сайн хаан Төвдөд мянган цэрэгтэй хүрч очин, Далай ламд “Эвлэрвэл эвлэрье, эвдэрвэл эвдэрье” гэжээ. Содномжамц лам айн хиртхийж, бурхан багшийн галд үл шатах нандин шүтээн Автайд өргөснийг Халхад залж авчран, энэхүү эрхэм дээд эрдэнэд тусгайлан зориулж, Эрдэнэ зуу хийдийг барьсан тухай батлан бичжээ. Халхын Хамба Номун хан Жамбалдоржийн өвөөс үлдсэн “Өндөр гэгээний намтар” хэмээх монгол хэлээр бичсэн хоёр дэвтэр, “Ялгуусан хутагтын намтар” төвд модон барын сударт Бурхан багшийн шүд буюу эрдэнийн цахиурын талаар дэлгэрэнгүй мэдээ сэлт бий. Автай сайн хан эргэж ирээд, орд өргөөнийхөө дэргэд анхлан гурван модон дуган барьж, 1586 оны зуны тэргүүн сарын шинийн 15-нд оршоолгон ёслуулахаар Далай ламыг урьжээ. Далай лам биеэр ирж чадахгүй болсон тул Сажа Лодойнямбуу хэмээх ламыг төлөөлөн илгээсэн юм байна. Энэхүү сүмийг хоёр жилийн дараа аравнайлж “Бат Эрдэнэ зуу” гэж нэрийдэв. Эрдэнэ гэж нэрлэх болсон нь бурхан багшийн галд үл автах эрдэнийн шарил буюу шүд, цахиурыг залсны учир ажээ. Эрдэнэ зуу хийдийн гол шүтээн нь гурван зуу бурхан. Бурхан багшийн цахиур эрдэнэд зориулан эдгээр бурхдыг бүтээн залсан уг учир, ёс түүхтэй. Эрдэнэ зуу хийдийн ханын зурагт энэ үеийн үйл явдлыг харуулсан. Лог.Дэндэв гэгч ханын зургийг 1932 онд хуулбарлан авсан нь шүдний судалгааг дэлгэрүүлэн хийхэд их хэрэгтэй баримт сэлт болж байна. Бурханы шарира ратна буюу шарил эрдэнэ гэж юу вэ? Халхын Автай сайн хаан бурхан багшийн цахиурыг Монголд залж авчирсан, түүнд зориулан Эрдэнэ зууг барьж босгосон, сүм хийдийн нэрийг оноон өгсөн, гол шүтээний учир шалтгаан, төвд, монгол ном сударт өгүүлсэн мэдээ сэлт давхар нотолж байна. Самгарди буюу санскрит хэлээр шарира ратна хэмээхийн монголчлогдсон нь шарил эрдэнэ юм.  Бурхан багшийн шарил буюу ринсрэл хэмээхийн тухайд баримт нотолгоо, мэдээ сэлт хангалттай бий. Тухайлбал, Бурхан багшийн намтарт юу гэж өгүүлсэн байдаг вэ? Бурхан багш наян насан дээрээ мөнх бусыг үзүүлэхэд уламжлал ёсоор чандарлан хайлав. Номын хэлээр хайлах, чандарлах, гал мандал өргөх, чадагдах буюу шатагдах гэх зэргээр нэрлэнэ. Ринсрэл ч гэх ариун шарил, ариун үлдэс нь аливаа хүний цогцос биеийг хайлж чандарласны хойно галд үл шатах таван зүйл бий хэмээн эртний Энэтхэгт үзнэ. Банязарам гэж нэрлэнэ. Тэдгээр үл шатагдах таван зүйл нь шүд, зүрх, гавлын яс, дунд чөмөгний толгой, хурууны үе юм. Бурхан багш Буддаг хайлж чандарлахад банязарам мөн үлдсэн байна. Чандарлах явц гурван сар үргэлжилнэ. Гал оруулсаны хойно бүрэн унтарч, байгалийн салхиар туугдан хайлж дуусах хүртэлх хугацаа юм. Одоо бол их халуун хэмд 72 цагт чандарлана. Бурхан багшийн намтарт өгүүлснээр ариун шарилыг нь хайлахыг харж байсан нэгэн шавь нь гал дундаас тэсгэлгүй хэсэг зүйл шүүрэн авч Шри Ланка орон руу явжээ. Галаас авсан хэсэг зүйлс дотор доод эрүүний 5 буюу 7 шүд байсан гэсэн түүх домогтой. Дэлхийн Буддын шашинты хамгийн эрхэм нандин шүтээнд Бурхан багшийн шүд буюу цахиурыг тооцно. Олон улсын нэр томъёо нь relic гэнэ. Харин пэлдэн буюу арвидах шарил гэдэг нь чандар нь юм байна. Өнөөдөр Бурхан багшийн шарил хэмээх нэрээр дэлхий дахинд нэрлэдэг, Монголд 90-ээд оны эхээр залж авчирч байсан тэр зүйл юм. Цагийн урт, хүнд бэрхийг даван бидний үед хүрч ирсэн нууц түүх                Халх-Ойрадын дайны үеэр Эрдэнэ зуу хийдийг шатаан түйвээсэн нь энэхүү цахиураас болж, түүнээс хойш Түшээт ханы хувьтай шүтээн хэмээн нууцлан шүтдэг болсон байна. Ариун шарилын үлдэс шүдийг Монгол хоорондын дажны үеэр зөөн нууцалж одоогийн Хөгнө хааны хийд, Цахиуртын жас, Цахиуртын хурал зэрэг газраар хадгалж байжээ. Галдан Бошигт Төвдөд шавилан сууж асан, буддын шашны гүн мэдлэгтэй, хувилгаан цолтон байсан тул Бурхан багшийн шүдний мөн чанар, хамгийн гол нь хүч чадлыг нь мэддэгт байжээ. Бурхан шашинтны дээд шүтээнийг гартаа оруулсан цагт Халх, Ойрадыг нэгтгэн зангидах, шүтлэгээр дагуулах боломжтойг мэдэж байсан нь эргэлзээгүй юм. Галдан хаан Эрдэнэ зууг түйвэрдэн эрээд цахиурыг олж чадаагүй, Эрдэнэ хамбын хийдэд аваачсаныг олж мэдээд бэдрэн хүрч очжээ. Эрдэнэ хамбын хийдээс ч мөн олдоогүй, лам нар нь гаргаж өгөөгүй тул мянган хуврагийг хөгнөн засчээ. Хөгнөх буюу засах гэдэг нь бэлгэсийн эрхтэнийг нь огтлон хөнгөлнө гэсэн үг юм. Түүнээс хойш   Хөгнө хааны хийд гэх болсон байна. Одоогийн Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дахь Цахиуртын хурал хэмээх цагийн хуралд Бурхан багшийн шүдийг шилжүүлэн шүтэж байжээ. Цахиур хэмээх нь шүд гэсэн үг. Цахиуртын жасаа, Цахиуртын хурал гэх нэр алдар ч энэхүү шүтээнтэй шууд холбоотой байна. Халх-Ойрадын дайн дажин зогссоны дараа Эрдэнэзууд эгүүлэн залж шүтэж эхлэхдээ нууцлан “Түшээт ханы хувьтай шүтээн” хэмээн зөвхөн алтан ургийн лам, ноёдод нээлттэй болжээ. Өнгөрсөн зууны гучаад оноос лам, шашин, сүмийг устгах Сталины заавар тушаал хэрэгжиж, дуган сүм үнсэн товрог болов. Ерөнхий сайд П.Гэндэн монголоос гадна төвд бичиг үсэгтэй, шашин шүтлэгтэй хүн төдийгүй одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт төрсөн учир Эрдэнэзуу хийдийн гол шүтээний тухай дуулж сонссон байжээ. Лам нараа устгах Сталины шахалтыг аргацаан хойшлуулж, баруунтан хэмээн цоллуулсан билээ. П.Гэндэнг Сочид амарч байхад нь 1937 оны 7 дугаар 17-нд Зөвлөлтийн Дотоод хэргийн Ардын Комиссариатаас дайчлан баривчилж, ердөө сар гаруйн дараа буудан хороосон юм. Цахиурыг чандлан хадгалахыг П.Гэндэн үүрэг болгосон хөдөлшгүй баримт олдоод байна. Тэрбээр Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Өлзий-Очирт үүрэг болгожээ. Ц.Өлзий-Очир нь Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Дэндэвт нэр заан явуулсан албан бичигт “Энэхүү Будда бурханы шүд хэмээх нэгэн нарийн зүйлийг танай хүрээлэнд хүргүүлж ихэд сайнаа хадгалуулахын хамтад энэ нь ямар зүйл болохыг сайтар шинжин боловсруулж гүйцэтгүүлье хэмээн Ерөнхий сайдаас зааварласнаар хүргүүлэв” гэжээ. Нэрт археологич Хөдөөгийн Пэрлээ Богдын ордон музейд Бурхан багшийн шүд хадгалагдаж байгаа тухай сайн мэдэж, түүхч шавь нартаа санааны мухартаа марталгүй хадгалж байхыг захиж байжээ. Хамаагүй хүнд үзүүлж яриад байдаггүй юм. Цаадуул чинь нэг л өдөр гайтуулаад устгачихаж мэднэ. Харин түүхч хүн үүнийг санааны мухарт хадгалж  явах хэрэгтэй” гэж Түүхийн хүрээлэнгийн нэгэн өрөөнд 1979 оны намар ярьсныг түүнийг шавь профессор А.Очир нотолж байна. Цаадуул гэдэг нь Зөвлөлтийнхнийг хэлсэн хэрэг юм. Зөвлөлтүүд нандин шүтээний талаар мэдэж байсан баримтыг энэ өгүүллийн дараагийн цувралд дурьдах болно. Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дэндэвт үүрэг өгснөөс хойш “адууны шүд” хэмээх өөр нэртэйгээр хадгалагдсаар бидний үед хүрч ирснийг саяхан нээж олсон байна. Гадуурх уутан дотор нь монгол бичгээр юун тухай зүйл болохыг нь бичиж үлдээсэн байжээ. Цагийн эрхэнд авталгүй өөрийнхөөрөө, шашин соёлоо гэсэн итгэл сэтгэлээ алдалгүй явсан өвдөг дээдсийн ухаан энэ “үндэсний баялаг”-т шингэжээ. Эрдэнэзуу хийдийн бага унзад явсан Гомбо-Очир агсан, Хамба номун ханы өвийг хадгалагч, Хөвсгөл аймгийн харъяат О.Бадмаадорж нарын зэрэг өвөг дээдсийн үл тасрах ухаан энэхүү шүтээнийг олны өмнө нээн залах хүртэлх түүхийн нугачаанд алдагдаагүй баримт сэлт болно. Д.Болдхуяг

Үргэлжлэл бий.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Мухар сүсэг биш ээ Буддын шашин үргэлж үнэнийг сургадаг
2021-06-22
Зочин:
Ардчилсан нийгэмд ямар шашинаа шүтэх шүтэхгүй байх хувь хүний дур Монголд шарын шашин Хүннү улсад хүртэл дэлгэрч байсан түүхтэй
2021-06-22
vz:
Yag unen ene teneg tuvduud bolimoor yum, Ter teneg Avtai sain haan chini 30 ongon kuukneer ulsaa hudaldaj 700 -n BUUG nuhend shataasan teneg durak sh dee
2012-09-20
holy power:
Buddagiin horhoi idsen shvdend dalai lamtan morgood l jinhene muxar svseg gedeg chini ene dee manaixaan
2012-07-10
vz:
Yag unen ene teneg tuvduud bolimoor yum, Ter teneg Avtai sain haan chini 30 ongon kuukneer ulsaa hudaldaj 700 -n BUUG nuhend shataasan teneg durak sh dee
peo:
Tor tend oroltswol muhar suseg bolno shashin tor tusdaa
2012-04-09
peo:
Chi ooriihoo huruug bogsruugee chihej bgaad doloochih tegeh uu
2012-04-09
peo:
Eejiihee aliig haraad sawj unadag mongol chamaas oor baihgvi chi eswel hujaagiin zulbasag yumuu
2012-04-09
peo1:
Chi tegwel eejiihee bogsiig haraad sawj una l da lalaraa, eejiin al onigoo yum bna l daa
2012-04-09
peo:
Ta nar iim setgehuin doroitold orchihson yumuu, setgegdel uldeej baigaa humuusee.
2012-04-09
Буяа:
Исүс Христ гэж байхгүй. http://www.youtube.com/watch?v=KOxrtFMykQc
2012-02-17
bi bi:
Болдхуягаа чи ч ёстой ойд төөрсөн сармагчин юм даа. Дээдэс дагаж хошуурдагаа болиосой тэд чинь бурхан багшаар бол тамд живэх хүмүүс биш үү. Шарийн шашин чинь Монголыг мөхөөсөн урд хөршийн бодлого шүү дээ. Тэд авч ирж тависан эсэхийг чи нэг нягтлаасай ха ха ха Эвий дээ та
2012-02-16
Зочин:
Ардчилсан нийгэмд ямар шашинаа шүтэх шүтэхгүй байх хувь хүний дур Монголд шарын шашин Хүннү улсад хүртэл дэлгэрч байсан түүхтэй
zotin:
Монгол улс нь ардчилсан замыг сонгож, сонгосон замдаа нийцүүлэн үндсэн хуулиа баталсан. Улс орон даяараа заавал дагаж мөрдвөл зохих улс үндэстний орших, эс орших, хөгжих, эс хөгжихтэй холбоотой хуульчилж заагаагүй ч нийтээрээ баримталбал зохих ёстой дүрэм журам гэж бий. Гадаадын улс орон бүрт хуулинд бичигдээгүй ч хууль мэтээр чухалчлан мөрддөг дүрэм гэж бий. Энэ л төрийн хар хайрцагны бодлого манайд алдагдаад байх шиг. Алдагдсан ч гэдэг юм уу аль эсвэл огт байхгүй ч гэдэг юм уу яг юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Ямар ч байсан байгаа шинж алга даа. Юуны талаар хэлэх гээд байгаагаа ойлгомжтой болгохын тулд хамгийн амархан нэг жишээ татая. Жишээлбэл: Орос Америк зэрэгт христийн шашин Тайландад буддын шашин хамгийн их нөлөөтэй байна. Үүний адил монголчууд ч буддын шашныг цухалчилан авч үлдэх хэрэгтэй. Монголчуудын олон гайхамшигт соёлын өвийг бүтээсэн анхдугаар богд Занабазарыг бүгд мэдэх билээ. Түүний 8 дугаар дүр болох 8 дугаар Богд Жавзандамба буюу Богд хаан нь монгол түмнийг үзэл санаа, шашны тугийн дор нэгтгэж байсан бөгөөд тэрээр Богд хаан хэмээгдэн хаан ширээнд заларсныг та бид тодорхой мэдэж байгаа. Ийн олон зүйл нуршиж байгаагийн гол учир нь үе улиран тодрох Богдыг хаан болгож шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болсон монголчуудыг үзэл санааны хувьд нэгтгэж, аль нэг нам, эрх мэдэлтний бодлогыг бус зөвхөн монгол түмний үнэт зүйлсийг хамгаалах нандигнах хэмжээт эрхт Богд хааныг дахин хаан суурьнаа залвал ямар вэ гэсэн санаа. Орхигдуулж болшгүй бас нэгэн зүйл бол Монгол улс Хятадад уусахгүйн тулд тулд хатуу баримтлах ёстой зүйлүүд ч бий. Хятадын ойролцоох, хятадтай хил залгаа бүхий л улсууд хятадад уусахгүйн тулд баримталдаг зарчим гэж бий. Хэрвээ тэр зарчмаа хатуу мөрдөхгүй бол хятадуудаар дүүрсэн үйлдвэр, хятад хороолол болоод хятад хэлтэнгүүд ч хүн амын дийлэнх нь болж хятадад ууссан улс болж хувирах тул ард нийтээрээ хатуу ухамсарласан хэрэг. Яг л Өвөр монгол, Төвд, Уйгар, Манж шиг. Өвөр монгол нь 24 сая орчим хүн амтай гэх боловч тэдний ердөө 4 сая хүрэхгүй нь л өвөр монгол хүн. Төрөлх монгол хэлээрээ өвөр монгол хүн өөрийн өрх гэр дотроо л ярих төдий гэрээсээ гарвал сургууль албан байгууллагууд гээд бүхий л газрууд хятад хэлээр ажлаа явуулна. Эртний нүүдэлчин монголчуудын газар нутаг байсан тэр тал хээрийг ч хятадууд газар тариалан энээ тэрээ болгоод сүйдэлсэн. Харин ийм болохгүйн тулд хатуу шийдэмгий арга хэмжээ авахгүй бол Хятад чимээгүйхэн биднийг өвөр монгол шиг болгож орхино. Монголд байх хятадууд энэ чигээр өсөөд байвал тэдний тоог хазаарлахгүй л бол хүний тоогоор бүгдийг шийдэх ардчилсан монгол улсын тусгаар тогтнолын хана хэрэм нуран унана. Өвөр монгол мэт хятадын нэг муж, хятадад ууссан эрлийз хурлийзууд болчихно. Вьетнам болон Америкийн дайны үед Вьетнамчуудаас яагаад энэ хүчирхэг Америктай дайтаж байгаа юм бэ гэж асуухад “Бид өөрсдийн тусгаар тогтнол, цус вьетнам хүмүүсээ авч үлдэхийн тулд 1000 жилийн турш Хятадыг эсэргүүцэж тэмцсээр ирсэн. Нэгэн цагт Францчуудын колончилолд орж байсан байсан ч тэр цаг үед хүртэл хятадуудын бөгсийг долоосноос францчуудын баасыг идсэн нь дээр гэж үздэг байсан. Бид өөрсдийн тусгаар тогтнолоо хамгаалахын тулд Хятадтай ч Америктай ч тэмцэхээс шантрахгүй гэсэн байдаг.” Монголчууд бид ч мөн тусгаар тогтнол, монгол түмнийг авч үлдэхийн тулд Хүннү гүрний үеэс л Хятадуудтай дайтсаар ирсэн. Бид 2500 жилийн турш Хужаа нартай тэмцсээр ирлээ. Вьетнам, Бирман зэрэг улсууд шиг улс үндэстнээ хамгаалахын тулд энэ тайван цагт ч тэмцлээ зогсоож яавч болохгүй. Учир нь хятадуудын хятадчилах бодлого ганц хором ч зогсохгүй шүү дээ. Бирман, Вьетнамын нэгэн адилаар хятадад уусахгүйн тулд хятадтай харьцах харьцаандаа хатуу хамгаалах, бат зогсох байр сууриа илэрхийлж тэр дүрмийг цаасан дээр буулгахгүй байлаа ч аливаа ажил үүрэгт хэн бүхэн дагаж мөрдвөл зохино. Ингэхийн тулд ЭБЭХ-ний салбар, нийгмийн салбарт хятадыг 25%-с илүүтэй оролцуулахгүй байх. Уул уурхайн эрдэс баялаг, эрчим хүч үйлдвэрлэх, аймаг хотын хүн ам, боловсрол, соёлын салбарт хятадуудын тоо, тэдний оролцоо 25%-с бага байх ёстой гэж үүнийгээ улс орон даяараа дагаж мөрдөх.
2012-01-19
zochin:
Shuteh eseh ni tanii asuudal. Hunii shuteh erhiig buu haa, doromjil. Battai nottoi olon barimt bgaa yum bna sh dee.
2012-01-18
kk:
Танай бурхан чинь хэзээ үхчихээ вээ
2012-01-18
№:
тэр дунд хуруу лав fuck гэж байгаа байх даа.
2012-01-17
peo:
Chi ooriihoo huruug bogsruugee chihej bgaad doloochih tegeh uu
Your Name...:
ene deeguur bicheed baigaa munkhaguudad xelexed er ni bol ta nar shig zarim yumnuud yumnii uchiriig tungaaj olokh chadvar ch baikhgui mun tegex shaardlaga ch baikhgui. zvgeer l itgej uneshikh geed xichee chadaxgui bol zayaa chini ter mulguu yumnuud medexgui sonirkhokhgui baisnii khuchind iim erdenes bidnii uyd ulbaalj irsen ch baij medne!!!!
2012-01-17
o:
Мухар сүсэг нь хэтрээд солиорчихож
2012-01-17
Зочин:
Мухар сүсэг биш ээ Буддын шашин үргэлж үнэнийг сургадаг
Your Name...:
unemshmeergui l um bna genet shud bolood yavxiin tiim bol ardchilal exlex ued gargax ni yasaiin yadaj?
2012-01-17
zochin:
Ажлын болон дүрэмт хувцас захиалгаар чанартай хийж байна. Мөн нэхий дотортой ажлын бээлий нийлүүлнэ. 9517-4824
2012-01-16
hm:
colgate hurdan dalimduulj reclam hiigeesei burhan bagsh amaa sain ugaasnii ur dund udii hurtel hadgalagdaj irelee ene ter geed
2012-01-16
№:
АГУУ ОНИГОО БАЙНА. САВЖ УНАТЛАА ИНЭЭВ. ДАХИН ИЙМ ХОШИН МЭДЭЭ ИХ ОРУУЛААРАЙ.
2012-01-16
peo:
Eejiihee aliig haraad sawj unadag mongol chamaas oor baihgvi chi eswel hujaagiin zulbasag yumuu
peo1:
Chi tegwel eejiihee bogsiig haraad sawj una l da lalaraa, eejiin al onigoo yum bna l daa
Your Name...:
Dalai lam yag Arslam taij shig morgoj bna hehe. Baatarxuyagiin chuluu ene ter geed tolgoi erguuleed bsan ni ene yum bna l daa.
2012-01-16
tegeed ene shud haana bgaan boloo odoo
2012-01-16
asdf:
asdf
2012-01-16
Fucking shuud:
Shuud mn zailaaraai msngereer setgegdeliin heruul hiigeed mal tsarailaaf
2012-01-16
...:
Maash sonirholtoi niitlel baina^^^
2012-01-16
erka:
chi ymr teneg gar ve soyolgui buduuleg uhamsaraa ldsan oyun sanaany doroitold orson gar bn shd chi
2012-01-16
Ulzii:
sda naraa
2012-01-16
tegeed ene shud haana bgaan boloo odoo
info:
za boljde
2012-01-16
nar:
gaihaltai yum
2012-01-16
Bold:
Good
2012-01-16
bold:
Bi shuud mn d ajildag setguulchded mash ih hairtai
2012-01-16
ok:
I Fucking not love Shuud mn
2012-01-16
bold:
Shuud mm hunii erhen d haldaj bn.mail hayag avah erh bhgui iim yuman deer.humuuse setgegdel bolgoomjtoi bicherei. Bas danda setgegdel hasaj bn.bi humuusig Ooroo shutdeggui blaa ch busdiin shuteen shashin soyliig bitgii doromjil,durgui bol shuteh alba bhgui,chingis haanaas jishee avj busdiig hundelj bai,uhaantai hun bol busdin shashnig urgelj hundeldeg yum,21r zuun gd buh yumig technology talaas ni dugnej bolohgui,shashin shutleg bol hun torolhtnii hamgiin tom oyunii ovuudiin neg gsn chni dandaa ustgaad bn. Shuud mm erni hogiin archaagui humuus ajlilah yuma
2012-01-16
hun:
Shuud mm hunii erhend haldaj bn.mail hayag avah erh bhgui iim yuman deer.humuuse setgegdel bolgoomjtoi bicherei. Bas danda setgegdel hasaj bn.bi humuusig Ooroo shutdeggui blaa ch busdiin shuteen shashin soyliig bitgii doromjil,durgui bol shuteh alba bhgui,chingis haanaas jishee avj busdiig hundelj bai,uhaantai hun bol busdin shashnig urgelj hundeldeg yum,21r zuun gd buh yumig technology talaas ni dugnej bolohgui,shashin shutleg bol hun torolhtnii hamgiin tom oyunii ovuudiin neg gsn chni dandaa ustgaad bn. Shuud mm erni hogiin archaagui humuus ajlilah yuma
2012-01-16
peo:
Ta nar iim setgehuin doroitold orchihson yumuu, setgegdel uldeej baigaa humuusee.
ббб:
Халхын Цогт-Чандмань эрдэнийн шүтээнийг төрийн маш нууцад хамааруулж хадгалж, хамгаалж байдаг. Улс үндэстэн маань өнө мөнхөд оршин тогтнохын их хүч чадал утга учир энэ шүтээнд шингэсэн байдаг билээ. Юм их нарийн учиртай шүү залуусаа. Шүтэх сүслэх гэдэг мухар сүсгээс өөр.
2012-01-16
Your Name...:
Dalai lam yag Arslam taij shig morgoj bna hehe. Baatarxuyagiin chuluu ene ter geed tolgoi erguuleed bsan ni ene yum bna l daa.
bold:
Hen chamaig morgo geed bgn.buduleg mulguu gar ve. Jaahan soyoltoi uhaantai bhgui bol nohoi shig amitan bn da chi
2012-01-16
Enhbaatar:
ee ec csvd sdc csd c sdc sd csd
2012-01-16
Bold:
Yo odoo tegheer mongolchuud bugd dugaarlaj zogsood murgutsuguuh uu. Balai yum muhar suseg ee gej..
2012-01-16
бат:
манайд оймс нь байна
2012-01-16
Bold:
Henii ch shud yum bilee murar susegeer toloh gej alchih yum aa. ter shud geed baigaa yumandh chine tegeed dugaarlaj baigaa murguh uu pizda gej
2012-01-16
erka:
chi ymr teneg gar ve soyolgui buduuleg uhamsaraa ldsan oyun sanaany doroitold orson gar bn shd chi
bold:
Hen chamaig morgo geed bgn.buduleg mulguu gar ve. Jaahan soyoltoi uhaantai bhgui bol nohoi shig amitan bn da chi
admin:
ypokinhb
2012-01-16
Gochoo:
мшббйй му
2012-01-16
hghg:
Мухар сүсэг нь хэтрээд солиорцгоож байна
2012-01-16
peo:
Tor tend oroltswol muhar suseg bolno shashin tor tusdaa
Gochoo:
eee e e e e e ee f edfbh nghf fg
2012-01-16
Гочоо:
юууу?
2012-01-16
Enhbaatar:
үнээн үнэн
2012-01-16
man:
za hudlaa blguide. odoo muhar susegdee oroogdoj uhlee
2012-01-16
Your Name...:
ysn goy medee ve
2012-01-16
Enhbaatar:
Сонин юмаа?
2012-01-16
tenegteed bgaachee huurnuudee yaaj medsiin burhan bagshiin shud gediig ni saihan erguudetsgeeh yum aa
2012-01-16
1:
МУХАР СҮСЭГ МӨНГИЙГ ЧИНЬ ЦОХИХ АРГА
2012-01-16
Энхбаатар:
юун шүд вээ
2012-01-16
dsadsa:
adaweqeqddsa
2012-01-16
Your Name...:
relic
2012-01-16