Парисын гудамжинд шалтгаангүйгээр бусдыг алгадсан залуу ял сонслоо

Францын нийслэл Парис хотын 19 дүгээр гудамжинд нэгэн залуу /25 нас/ улаан өнгийн даашинз өмссөн бүсгүйг хэл амаар доромжлохоос гадна олны өмнө алгадсан юм.
Тэд ямар ч холбоогүй хүмүүс бөгөөд бүсгүй задгай хувцасласан нь залуугийн уурыг хүргэж, бүдүүлэг аашлахад хүрчээ.
Уг үйл явдал өнгөрсөн долоодугаар сард болсон ба гэрчлэх видео бичлэгүүд цахим сүлжээнд нийтлэгдсэн билээ.
Хохирогч инженерийн чиглэлээр суралцдаг, 22 настай Лагуегге уг үйл явдлын дараахан шүүхэд гомдол гаргасан юм.
Тэгвэл шүүхээс Лагуеггег шалтгаангүйгээр алгадаж, хэл амаар доромжилсон залууд ял оноосон талаар "ВВС" агентлаг мэдээллээ.
Залуу хийсэн хэргийнхээ төлөө зургаан сар хоригдохоос гадна 2,000 еврогийн торгууль төлөхөөр болжээ. Түүнд уураа барих, сэтгэл зүйн хичээл нэмэлтээр орохоор болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ