В.Путин Энэтхэгт $5 тэрбумын "S-400" систем худалдаж чадах уу

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр Энэтхэг улсад хүрэлцэн ирэх билээ. Тэрбээр Шинэ Дели хотноо нэг өдөр саатах юм.
Кремлийн тэргүүн, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитай уулзаж, олон жилийн турш яригдаж буй зэвсэг худалдах асуудлаар хэлэлцэх, улмаар гэрээ үзэглэхээр төлөвлөж байна.
Москва таван тэрбум ам.долларын "S-400" дэвшилтэт агаарын хамгаалах систем худалдан авахаар төлөвлөжээ. Мөн "Кривак" төрлийн дөрвөн байлдааны хөлөг онгоц, "КА-226" маркийн 200 нисдэг тэргийг худалдахаар төлөвлөжээ.
Энэтхэг өнгөрсөн онд Пентагоноос зэвсэг худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн ч тодорхой хариу авч чадаагүй өнөөг хүрч байна.
АНУ-ын эрх баригчид өнгөрсөн сард ОХУ-аас "Су-35 "байлдааны нисэх онгоц, "С-400" агаараас хамгаалах систем худалдан авсан БНХАУ-ын эсрэг шинэ хориг тавьсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ