Филиппинийн Ерөнхийлөгч хорт хавдар туссан байж болзошгүй

"Хар тамхины ангууч" гэх нэрээрээ олон улсад алдаршаад буй Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн биеийн байдал тун муу байгаа талаар ойрын эх сурвалжууд мэдээлсээр байна.
Тэрбээр хорт хавдар эсвэл эдгэрэх боломжгүй хүнд өвчин туссан байх магадлалтай гэнэ. Ерөнхийлөгч эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцрох бодолтой байгаа аж.
Дутерте эрүүл мэнд нь муу байгаа гэдгийг үгүйсгээгүй ба "Миний эрүүл мэнд хэр байгааг сайн мэдэхгүй байна. Саяхан эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Удахгүй шинжилгээ гарна. Шинжилгээний хариуг хараад л шийдвэр гаргана" гэж мэдэгджээ.
Саяхан Ерөнхийлөгч барреттын хам шинжийн хүндрэлийн улмаас эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн юм. Мөн түүний толгой таллаж өвдөх, нуруу өвдөх, хуян хөөрөх зэрэг өвчнөөр өдөр бүр шаналдаг гэнэ.
Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2022 оны зургаадугаар сард дуусах юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ