Хоккайдо мужид дахин газар хөдөллөө

img

Японы хойд нутгийн Хоккайдо мужид өнөөдөр дахин газар хөдлөлт болсон талаар "www.channelnewsasia.com" сайт мэдээллээ. 

 

 

"Тус мужид 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо" хэмээн Японы Цаг уурын газраас уламжлав. 

 

Газар хөдлөлт өнөөдөр 8.58 цагийн орчимд болсон гэнэ. Голомт нь 30 километрийн гүнд байсан байна.

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар хүний амь нас эрсдээгүй гэдгийг албаныхан баталж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлжээ. 

 

Хоккайдо мужид өнгөрсөн сарын 9-нд 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 42 хүн амиа алдсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uu yamar laitai yum be.....
2018-10-05