УИХ-ын даргын зөвлөл хуралдана

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 2019 оны улсын төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ЗТХ-ийн сайдаар Я.Содбаатарыг томилов. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдаан завсарласныг мэдэгдээд, УИХ-ын даргын зөвлөл хуралдана гэдгийг анхаарууллаа. УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар ирэх долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд, хуралдах хуваарийг баталдаг.
Үдээс хойшх хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийх юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ