Хутгалуулсан Болсонару Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялжээ

img

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хэт барууны үзэлтэй Жайр Болсонару тэргүүлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тэрбээр сар хагасын өмнө сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хутгуулж, өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм.

 

Нэр дэвшигч энэ хугацаанд зөвхөн эмчилгээ хийлгэхгүйгээр нийгмийн сүлжээний тусламжтай сурталчилгаа хийж, дэмжигчидтэй холбоо тогтоож байжээ. 

 

Тэрбээр эхний шатанд 46 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч "Ажилчдын Нам"-ын нэр дэвшигч Фернандо Хаддад 29 хувийн санал авчээ. 

 

Эхний шатанд нэр дэвшингчид 50 хувийн санал авч чадаагүй учир аравдугаар сарын 28-нд дахин санал хураалт болно. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ