Трамп: Тэйлор Свифтийн дуунууд надад 25 хувь л таалагддаг болсон

img

"Грэмми"-гийн шагналт, дуучин Тэйлор Свифт энэ амралтын өдөр анх удаагаа улстөрийн талаарх өөрийн үзэл баримтлалаа илэрхийлсэн ба эрх баригч Бүгд Найрамдах намынд тааламжгүй ханддаг тухайгаа өгүүлсэн юм.

 

 

Тэрбээр мөн ирэх сард зохион байгуулагдах Конгрессын сонгуульд сөрөг хүчин Ардчилсан намд саналаа өгөхийг фэнүүдээсээ хүсчээ.

 

Теннеси мужид нэр дэвшээд буй эрх баригч намын гишүүн Марша Блэкбурнд саналаа өгөхгүй байхыг 112 сая дагагчтай инстаграм хуудастаа бичжээ. 

 

Дуучин бүсгүйн ил байдалд Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгэл дундуур буйгаа твиттер хуудсаараа дамжуулан жиргэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Тэрбээр хэвлэлийнхэнд "Тэр Марша Блэкбурний талаар сайн мэдэхгүй. Тиймээс л өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлжээ" хэмээн мэдэгдээд удалгүй твиттер хуудастаа "Тэйлорын дуунууд надад өмнөхөөсөө 25 хувь бага таалагддаг болсон” гэж жиргэжээ.

 

Трамп, Тэйлор нар 2012 онд Грэммигийн шагнал гардуулах ёслолыг хамтран хөтөлж байв. Тухайн үед Трамп, дуучин бүсгүйд хандан "Чи бол гайхалтай. Гайхалтай зурагнууд байна" хэмээн жиргэж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Свифтэд шар Трамп 100 хувь таалагддаггүй царай муутай гэж голсон учир ингэж байгаам
2018-10-09