Египетэд эрэн сурвалжлагдаж байсан террористыг Ливиэс баривчилжээ

img

Ливийн Аюулаас хамгаалах хүчнийхэн тусгай ажиллагаа явуулсны үр дүнд нутгийн зүүн хэсгийн Дарна хотоос "онц ноцтой" террорист этгээд Хишам аль-Ашмавийг амжилттай баривчилсан талаар "www.washingtonpost.com" сайт мэдээллээ. 

 

Хишам аль-Ашмав

 

Египетийн эрх баригчид түүнийг эрэн сурвалжиж, хөрш орнуудаасаа дэмжлэг хүссэн юм.

 

Түүнийг Египетийн өндөр албан тушаалтнуудыг хөнөөхийг завдсан, Египетэд алан хядах үйл ажиллагаа зохион байгуулсан, хүний наймаа зэрэг хууль бус үйлдэл хийсэн хэмээн буруутгажээ.  

 

Тэрбээр 2013 оны тавдугаар сард Дотоод хэргийн сайд Мухаммед Ибрахимийг хөнөөхийг завдахаас гадна 2015 онд нэгэн прокурорын машинд тэсрэх бөмбөг суурилуулж, хөнөөсөн гэнэ. 

 

Хишам аль-Ашмав баригдах үедээ тэсрэх бөмбөг бэхэлсэн бүс зүүсэн байсан ч тэсэлж амжилгүй баригдсан гэнэ. 

 

"Террористыг Египетийн талд хүлээлгэн өгөх ажиллагаа удахгүй болно" хэмээн Ливийн албаныхан мэдээлэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ