Сайдуудын нэрийг баталгаажуулахаар хамтарсан хурал хийж байна

img

МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлийн хамт яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Бүлгийн өргөтгөсөн энэ хуралдаанаар Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарсантай холбоотойгоор эзэнгүй хоцорч буй сайдын суудлуудад хэнийг томилох вэ гэсэн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар АН-ын сайд нараар удаан хугацаагаар үүрэг гүйцэтгэгч хийлгэх нь тохиромжгүй гэж үзэн ийн дараагийн сайд нарын томилгоог яаравчлах болсон ажээ. Одоогоор Удирдах зөвлөлийн зүгээс намын Бүлгийн хуралдаанд Тэргүүн шадар сайдад УИХ-ын гишүүн С.Баяр, Сангийн сайдад ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын даргад Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХын гишүүн Д.Оюунхорол, Эрүүл мэндийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Х.Жекей нарын нэгийг томилуулахаар МАН-ын удирдлагын хүрээнд тохиролцоод байна. Харин Ардчилсан намын зүгээс Хамтарсан Засгийн газраас гарах мэдэгдлээ хийх үеэрээ дараагийн сайдад МАН-аас ямар ч хүмүүс оруулж ирсэн дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа билээ. Тэгэхээр өнөөдрийн бүлгийн хуралдаанаас тодорсон сайд нарын нэрс “ногоон гэрэл”-ээр батлагдах төлөвтэй байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hi:
kazak hun batlan hamgaalahiin said bolgoj bolohgui e
2012-01-16
hi:
tiimee kazak huniig batlan hamgaalahiin said bolgoj bolohgui.
2012-01-16
sim:
Jekei gedeg kazak huniig ulsyn batlan hamgaalah salbaryg hariutsuulj boldog yum uu?
2012-01-16