Дэлхийн хамгийн өндөр барилга дээр Канадын иргэний тангараг өргөжээ

img

Канадын Цагаачлалын алба өвөрмөц аргаар гадаадын зургаан иргэнд иргэншил олгосон талаар "www.ctvnews.ca" сайт мэдээллээ. 

 

 

Торонто хотно  байрлах дэлхийн өндөр барилгуудын тоонд багтах “EdgeWalk” цамхаг дээр иргэншил хүссэн иргэд иргэний тангараг өргөсөн аж.

 

Уг барилга  116 давхар ба дээрх иргэд тусгайлан бэлдсэн хувцас, бэхэлгээ зүүж цамхагийн дээр гарцгаажээ.

 

Энэхүү иргэний тангараг өргөх өвөрмөц аргыг Канадын Цагаачлалын яамны сайд Ахмед Хуссен санаачилсан аж. 

 

Тус улс түүхэндээ анх удаа ийм өндөрт гадаадын иргэнд иргэншил олгох арга хэмжээ зохион байгуулж буй юм. 

Канадын эрх баригчид өнгөрсөн онд 270 мянга гаруй  цагаачийг хүлээн авсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ