Ц.Эрдэнэчулуун Та “Монголын ирээдүйг босгож байгаа" чинь, энэ үү?

img

“Прага” орон сууцны оршин суугчид аргаа барахдаа ийм үг хэлж сууна гэж байсан.   Нийслэлийн Баянгол дүүргийн 17-р хороонд  байрлах энэ орон сууц жил гаруйн өмнөхөн буюу 2010 оны 8-р сард ашиглалтанд орсон. Харин “Гандирс”-ынхан гахай жилийн шилдэг барилгын эздээр тодорч байв. Иргэд ч гайгүй сайн барилга барьчих байх гэсэн итгэл өвөрлөн тус компанийг сонгож байсан нь мэдээж. Гэтэл эхний айл нь ороод хагас жил болоогүй байхад энэ барилгын “зэс” нь цухуйж эхэлжээ. Хүний анхдагч хэрэгцээний нэг, амьдралынхаа ихэнхи цагийг өнгөрөөх орон сууцны барилга дор хаяж  5 жилийн ая даах ёстой ч, шив шинэ байрандаа зун орсон айлууд эхний жил хүндхэн өвөлжжээ. Зарим айлын вакум цонх нь гажилттай угсарсанаас болж салхи нэвт үлээсэн гэх дүгнэлтийг “Гандирс”-ынхан өөрсдөө хийсэн юм байна. Уг нь 2 жилийн хугацаанд  байрны ашиглалтанд гарсан бүх засварыг гүйцэтгэгч компани хариуцна гээд гэрээнд заасан ч, өнөөдрийг хүртэл нэг ч айл мурий, далийгаа засуулаагүй. Шинэ байрандаа эсгий гутал, хөвөнтэй дээлтэйгээ өвөлжсөн байх юм. Дараагийн хүндрэлтэй асуудал бол сантехникийн угсралт аж. Ашиглалтанд орсноос хойш хэд хэдэн айлын халуун усны хоолой задарч ус алджээ.  Шилбээр татах усаа шавхан толгой сэгсэрч байсан оршин суугчид өнөө хир хохирлоо барагдуулж аваагүй л байна. Хана туурганаас  ч юмуу,  хаа нэг газраас нь ус шүүрсэн олон айл бий. Энэ бол “тэтгэвэр”-т гарах гэж байгаа хуучны тагзны тухай биш 2 настай шинэ барилгын асуудал гэдгийг онцлох хэрэгтэй. Доторхи асуудлаа шийдэж чадахгүй байгаа энэ байрны гаднах орчин, орчны тохижилтын талаар яриад ч хэрэггүй. Хальсаар барьж, хуванцараар хийсэн барилгыг ашиг харсан бизнесийнхэн барьж болно. Харин үүнийг хүлээж авсан улсын комиссын нөхдүүдийн харах, мэдрэх эрхтэн хаачсан юм бол гэж асуумаар байна. Насаараа цуглуулсан хөрөнгөө  ийм орон сууц болгоно гэдэг үнэхээр харамсалтай. Оршин суугчид буух эзэнтэй буцах хаягтай орон сууцыг сонгосон. Энд тэндхийн арга хэмжээн дээр шилдгийн шилдэг гэх шагнал аван зогсдог “Алтан Цамхаг”-ийн эзэн Ц. Эрдэнэчулуун захирал Та барьсан барилгаа ирж нэг хараач гэж танай компанийн орон сууцыг сонгосондоо харамсан суугаа оршин суугчид хэлж сууна. Ирж харахаас тань өмнө анх ямар зүйл амлаж иргэдийг хуурч байсныг тань  эргэн сануулах нь зөв болов уу. Уг нь Гандирс группын үүсгэн байгуулагч хатагтай Цэвэграшийн Эрдэнчулуун нь их олон орноор аялж, олон жилийн турш гадаадад амьдарсан учир Монголчуудад бусад хөгжилтэй хотуудын амьдралыг амсуулах хэрэгтэй хэмээн үздэг юм билээ. Тэр ч үүднээсээ 2004 онд  Колумбын их сургуульд Эдийн засгийн бодлого зохицуулалтын мэргэжлээр мастерын зэрэг хамгаалж ирснийхээ дараа компаниа үүсгэн байгуулсан аж.  Гандирс нь олон улсын стандарт, хэв маяг болон өндөр технологийг орон сууц, зочид буудал, оффис болон худалдаа хийх орчинд нэвтрүүлэх зорилготой. Үүний үр дүнд зөвхөн харахад таатай байгаад зогсохгүй ажиллаж, амьдрах, худалдаа хийхэд ая тухтай барилга гарна хэмээн компанийнхаа зорилгыг тодорхойлдог. Бүр “...Өнөөгийн эрх чөлөөт болон эдийн засгийн хөгжлийн үед Гандирс Групп нь Монголын ирээдүйг босгож байна. Бидний хувьд энэ нь зөвхөн шинэлэг барилгын шийдлийг хэрэгжүүлээд зогсохгүй эргэн ашиг тус хүргэж, Монголын нийгмийн халамж болон зан заншил, соёлыг ахин сэргээх гэсэн утгатай юм” гэж ирээд их л том зүйлийг ярьдаг ч хэрэг дээрээ ийм л барилга барьчихаад сууж байна. “Прага” орон сууцны тухайд: Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, цутгамал төмөр бетон карказан хийцтэй •        Телефон утас, кабелийн телевиз, интернэтийн шугамтай •        Хотын төвд •        Орчин үеийн дизайн, өвөрмөц төлөвлөлт •        Хяналтын системтэй, байнгын харуул хамгаалалт •        Зоорийн давхартаа авто машины дулаан граж •        Төв шугаман дээр ус цэвэршvvлэгч, зөөлрүүлэгч нэмэлт төхөөрөмж •        24 цагийн ажиллагаатай өндөр хурд бvхий ачаа, хүний орчин үеийн тохилог лифт •        Шуудангийн хайрцаг •        Орчны тохижилт дээд зэргийн гэхчлэн хамгийн л таатай орчныг амлаж байж. Гэтэл өнөөдөр, бодит байдал дээр оршин суугчид нь зутарч, даарч байна. Халуун усны труба нь хагарч, дэлбэрч байна. Цаашлаад оршин суугчид шалзарч, түлэгдэх аюул тун ойрхон байна. Тиймээс  “Монголчуудад бусад хөгжилтэй хотуудын амьдралыг амсуулах хэрэгтэй хэмээн үздэг” Ц.Эрдэнэчулуун захирал  Та  барьсан барилгаа эргэж  нэг хараач ээ..  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шаравдорж, УИХ-ын Тамгын газрын дарга асан:
Шаравдорж ер нь хvн чанар их муутай, маш шуналтай, vргэлж хувийн эрх ашгаа нэн тэргvvнд тавьдаг новш байгаа юм. Энэ Ц.Эрдэнэчулуун авгай чинь Шаравдоржийн сvvлд суусан 2-3 дахь авгай нь гэсэн. Дугуй дугуйгаараа нийлсэн шуналын хар туламнууд. УИХ-ын дарга Дэмбэрэл гуайн албан ереений засвараас 50 гаруй сая тегрегийг хувьдаа завшсан гэж сонссон юм.
2012-12-30
Иргэн:
Новшийн шуналтнууд. олон хүний хараал идэн яаж яавж байж чаддаг байнаа
2012-09-28
burhan:
odoohon nugelee namanchilahgui bol erlegiin elchee ybuullaa shuu.orshin suugchdiig hohirolgui bolgoj ug.
2012-01-17
zochin:
tiim um bna lee.2jil boloogui nurj bgaa um chin joohon gazar hudulbul yah yum bol.ABC beldtsen yum bishuu.
2012-01-17
арай ч дээ:
Энэ барилгынхан нээрээ нүдэнд нь мөнгө л харагддаг байхаа
2012-01-17
Your Name...:
ene arai dendenee hunees mongiig ninavch bgaa yum chin gaigui yum hiih heregtei shdee!!! ene bugdiig hyanadag zohitsuuldag gazar ni haaguur yu hiigeed yavaad bnaa!!!
2012-01-17
sharavdorj gishuunii avgai shuu dee:
sharvdaorj gishuunii abgai shuu dee
2012-01-16
zochin:
INGEJ ARAI BOLOHGUI EE.SHOROND SUULGA NAAD ABGAIGAAA
2012-01-16
enhee:
Delhiin shildeg emegtei biznessmenii unen dur terkh
2012-01-16
zochin:
luivarchin huuhen um bna l daa
2012-01-16
Your Name...:
Одоо яанаа.
2012-01-16
Your Name...:
unen aimaar yumaa
2012-01-16
зочин:
Э . Очоод л үзчихээчдээ.
2012-01-16
akut:
teneg awgaig shuuhed ugwul taarna, ene bol arai heternee.
2012-01-16
Your Name...:
sharavdorj gej medrel muutai yumnii avsan avgai ene yumuu hotiin gudamjiig haaj barilga barisan luuvirchihguuddaa
2012-01-16
Your Name...:
bi ene bairand amidardag unexer muu bair xelex ch ug alga ekogiinx muu l gdg ternees 1000 daxin muu barilga santexnik bol 0 bnga us aldana
2012-01-16
zochin:
barilga barina gej evluuldeg togloom urj bgaatai adilhan bolj dee
2012-01-16
Your Name...:
Нөхөрт нь бас давхар хэл. УИХ ын Тамгын Газрын ЕНБ дарга Шаравдорж
2012-01-16
irgen:
shuuhed uguuch ingej olson mungu ni um boldog l um b.h daa uchnuun hunii haraal idej uhej dee uurt ni bish gehed ur huuheded ni muu l baimaar um
2012-01-16
Your Name...:
Haana surguuli tugssun ni hend hamaatai yum. Luivarchin l bol luivarchin sht
2012-01-16
Haana surguuli tugsuh ni hend hamaatai yum, Luivarchin l bol luivarchin shtei
2012-01-16
bogema832000:
ххххххххххх
2012-01-16
Zochin:
Heleh ug alga
2012-01-16
Your Name...:
Одоо яанаа.