Францын өмнөд хэсгийн Ауде мужид үер бууж, их хэмжээний хохирол учруулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
"Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 10 хүн амиа алдсан" талаар тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс уламжлав.
Хэдхэн цагийн дотор их хэмжээний хур тунадас орж, гол мөрөн үерлэсэн учир эрх баригчид мужийн хурдны замуудыг хаах шийдвэр гаргаж, иргэдийг автомашинаасаа татгалзахыг уриалжээ.
Францын Дотоод хэргийн яам үерээр 13 хүн амиа алдсан хэмээн мэдээлсэн ч хоёр хүнийг давхар тоолсон байсан хэмээж, дээрх тоо баримтыг хэвлэлээр цацсан аж.
Гамшгийн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэхийг эрх баригчид албаныхан үүрэгдсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |