Австрали ЭСЯ-аа Иерусалим хот руу нүүлгэхээр болжээ
2018-10-16

Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа Цагаан ордны үе үеийн удирдагч нарын баримталж ирсэн бодлогыг өөрчлөн эртний түүхт Иерусалим хотыг Израйлийн нийслэл хэмээн мэдэгдэж, Тель-Авив хот дахь Элчин сайдын яамаа тус хот руу шилжүүлэх зарлиг буулгасан юм.

 

 

АНУ-ын Элчин сайдын яам өнгөрсөн тавдугаар сард Иерусалим хотноо нүүж ирсэн билээ. 

 

Тэгвэл Австралийн Засгийн газар Иерусалим хотыг Израйлийн нийслэл хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв. 

 

Тус улс ийнхүү мэдэгдэхээс гадна Тель-Авив хот дахь Элчин сайдын яамыг Иерусалим хот руу ойрын хугацаанд нүүлгэхээр төлөвлөж буй талаар Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон уламжиллаа. 

 

Тэрбээр өчигдөр Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярьж, Австралийн байр сууриа хүргэсэн байна. 

 

Нетаньяху "Австралийн шийдвэр цаг үеэ мэдэрсэн чухал шийдвэр байлаа. Та бүхэнд баярлаж байна" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин