Гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч таалал төгслөө

Гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч таалал төгслөө.
Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд өчигдөр /2018.10.15/ 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад өнөөдөр /2018.10.16/ 10.00 цагийн орчимд хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болж, 12.55 цагийн үед хагалгаанаас гарсан боловч амжилттай болсон ч биеийн байдал маш хүнд байсан учраас таалал төгсчээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Алба хаагч маань таалал төгслөө. Эмнэлгийн байгууллагаас бүхийл арга хэмжээ авсан боловч харамсалтай нь биеийн байдал маш хүнд байсан учир аварч чадсангүй" хэмээлээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ