Францын нийслэл Парис хотын "Брэнли" гэх сургуулийн сурагч ангийн багшийнхаа амь насанд заналхийлж, айлган сүрдүүлсэн талаар "www.thesun.co.uk" сайт мэдээллээ.
15 настай сурагч хүү багшийнхаа толгой руу буу чиглүүлээд "Алах болно. Би гохоо дарлаа. Үхэлдээ бэлд. Толгой руу чинь буудлаа" хэмээн хэлжээ.
Уг үйл явдлыг гэрчлэх видео бичлэг цахим ертөнцөд нийтлэгдсэн аж. Бичлэгт хүү багшаа сүрдүүлэхээс гадна хажууд нь байгаа хүүхдүүд инээлдэж буйгаар дүрслэгдсэн байна.
Ямар шалтгаанаар багш, сурагч зөрчилдөж, улмаар хүү галт зэвсгээр хохирогчийг сүрдүүлсэн нь нууц байна. Цагдаагийнхан уг хэргийг шалгаж буй гэнэ.
Цахим ертөнцөд уг бичлэг нийтлэгдсний дараахан Ерөнхийлөгч Эммануэль Макрон Дотоод яамны хуралдааны үеэр "Ийм төрлийн хууль бус үйлдэл хийсэн хүүхдийг шууд сургуулиас хасч, хариуцлага тооцох хэрэгтэй" гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |