Урсдаг шат гэнэт эвдэрч, Оросын фанатууд гэмтжээ

Италийн нийслэл Ром хотын "Република" метроны буудлын урсдаг шат гэнэт хяналтаа алдаж, зорчиж явсан иргэд гэмтсэн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

 

Бэртсэн хүмүүс бүгдээрээ оросууд байсан ба ОХУ-ын "ЦСКА Москва" хөлбөмбөгийн клубын хөгжөөн дэмжигчид байсан гэнэ. 

 

ОХУ-ын төрийн далбаагаа барьж, клубынхаа өмсгөлийг өмссөн хөгжөөн дэмжигчид Ром хотын Олимп цэнгэлдэхэд болох багийнхаа тоглолтыг үзэхээр явж байжээ.

 

Нэг иргэний биеийн байдал муу байгаа ба эмнэлэгт хүргэгдсэн байна.  Албаныхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ