АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ирэх сард Францын нийслэл Парис хотноо уулзахаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Цагаан ордны тэргүүн өнгөрсөн амралтын өдөр цөмийн зэвсэг устгах гэрээнээс гарч буйгаа зарласан юм.
Трамп уг гэрээнээс гарч буй шалтгаанаа “ОХУ-ын эрх баригчид гэрээг даган биелүүлэхгүй, биднийг мэхэлж байна” гэж тайлбарлажээ.
1987 онд ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужингуудыг устгах гэрээг амжилттай байгуулсан юм.
Трампын шийдвэрийг танилцуулахаар АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Москва хотноо айлчилсан ба Ерөнхийлөгч Путинд бараалхжээ.
В.Путин “Трамп маш том алдаа гаргаж байна. Бид гэрээг огтхон ч зөрчөөгүй” гэж мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |