Обама, Клинтон нарт тэсрэх бөмбөгтэй илгээмж иржээ

img

АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама болон экс Төрийн бичгийн дарга Хилари Клинтон нарт тэсрэх бөмбөгтэй илгээмж ирсэн талаар тус улсын Аюулаас хамгаалах төвөөс мэдээллээ.

 

 

Нью Йорк мужийн Уэстчестэр дэх Хиллари Клинтоны гэрч орон нутгийн цагаар 17.52 цагийн орчимд сэжигтэй илгээмж ирсэн байна. 

 

Уг үйл явдлаас цаг орчмын дараа нийслэл Вашингтон хот дахь Обамагийн гэрт ижилхэн тэсрэх бөмбөгтэй илгээмж ирсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээлэв. 

 

Дээрх хоёр илгээмжээс гадна Америкийн хамгийн нэр хүндтэй хэвлэл болох "CNN" агентлагийн төв байранд мөн тэсрэх бөмбөгтэй илгээмж хүлээн авчээ.

 

Сөрөг хүчин Ардчилсан намын зарим байруудад дээрхтэй ижил илгээмж иржээ.  Тэсрэх бөмбөгтэй илгээмж илгээсэн этгээдийг орон даяар эрэн сурвалжиж эхэлсэн байна. 

 

Энэ долоо хоногийн эхээр тэрбумтан Жорж Соросын гэрт мөн тэсрэх бөмбөгтэй илгээмж ирсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ