Тэсрэх төхөөрөмжтэй илгээмжийг террорист үйл ажиллагаатай зүйрлэв

АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама болон экс Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, тэрбумтан Жорж Сорос, "CNN" агентлагт шуудангаар тэсрэх бөмбөгтэй илгээмж ирсэн юм.
Мөн уг тэсрэх бөмбөгтэй илгээмжийг сөрөг хүчин Ардчилсан намын зарим гишүүн хүлээн авсан ба цаг тутам хохирогчдын нэмэгдэж буй талаар Нью Йорк хотын Захирагч Эндрю Куомо мэдэгдлээ.
Ирэх сарын 6-нд тус улсад завсарын сонгууль зохион байгуулагдах ба Эндрю Куомо Захирагчийн суудлынхаа төлөө хоёр дахь удаагаа нэр дэвшиж буй юм.
Тэрбээр "Тэсрэх бөмбөгтэй илгээмж илгээсэн этгээд, бүлэглэлийг заавал илрүүлж, хатуухан хариуцлага хүлээлгэх болно. Энэ бол улстөрийн террорист үйл ажиллагаа. Энэ бол хэн нэгний даажигнал бус зохион байгуулалттай үйл ажиллагаа" гэж мэдэгджээ.
Цагдаагийнхан тэсрэх бөмбөгтэй шуудангуудыг хураан авч, эхнээс нь АЮУЛГҮЙ болгож эхэлсэн гэнэ. Мөн мөрдөх ажиллагаа илгээж, шуудангийн газруудтай хамтран ажиллаж эхэлжээ.
Дээрх тэсрэх бөмбөгтэй шуудан илгээсэн асуудлаар өнөөг хүртэл Ерөнхийлөгч Дональд Трамп ЧИМЭЭГҮЙ байна.
Захирагч "Улс оронд томоохон асуудал үүсээд байхад Ерөнхийлөгч чимээгүй, байр сууриа хүргэхгүй байгаа нь тун ойлгомжгүй байна" гэж мэдэгджээ.
Трампыг тэсрэх бөмбөгтэй илгээмжийг өрсөлдөгч рүүгээ илгээсэн гэх баталгаагүй мэдээлэл цахим ертөнцөд тархаад буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ