Удирдах ажилтнууд зөвлөгөөнөө хийв

img

БОАЖЯ-наас жил бүрийн эхэнд “Байгаль орчин, аячлал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн зөвлөгөөнийг үндэсний чуулган, улсын зөвлөгөөнтэй залгуулан  15-16-нд зохион байгууллаа. Салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр БОАЖЯ өмнөх оны нэгдсэн тайлангаа хэлэлцэж, зорилго зорилтын биелэлтдээ дүн шинжилгээ хийж, ажил үйлсээрээ манлайлагч төв, орон нутгийн ажилтнуудаа шалгаруулдаг юм. Мөн тухайн оны төлөвлөгөөгөө ярилцдаг. Энэ жилийн хувьд өмнөх өдрүүдэд зохион байгуулсан хоёр томоохон үйл ажиллагаа болох “Тогтвортой хөгжил ба байгаль орчны засаглал” үндэсний чуулган, “Байгаль орчны ажилтны улсын зөвлөгөөн”-тэй шууд залган зохион байгуулснаараа онцлогтой боллоо. Ингэснээр үндэсний чуулган, улсын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг орон нутаг бүр бодлого, үйл ажиллагаандаа тусгах, хэрэгжүүлэх талаар салбарын удирдах ажилтнууд БОАЖ-ын сайдаас үүрэг чиглэл авлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ