Тайландын тэрбумтан, Английн хөл бөмбөгийн “Лестер” клубын эзэн Вишай Шривадданапрабхагийн сууж явсан нисдэг тэрэг осолдсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Уг осол Британийн нийслэл Лестер хот дахь "Кинг Пауэр" цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд сүйрсэн гэнэ.
Тэрбумтан эр багийнхаа тоглолтыг үзээд, гэрээ харихаар явах үедээ ийнхүү осолджээ. Онгоцонд түүнээс гадна хоёр нисгэгч амиа алдсан байна.
Нисдэг тэрэг цэнгэлдэхээс амжилттай хөөрсөн ч хэдхэн минутын дараа жолоодлогоо алдаж, авто зогсоолд осолдсон аж. Ослын шалтгаан тодорхойгүй байна.
Тэрбумтан Вишай “King Power Duty Free” сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч ба 2011 онд “Лестер” клубыг худалдаж авчээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |