Хоёр улсын зөрчилдөөн телевизийн салбарт нөлөөллөө

img

Энэтхэг, Пакистан олон жилийн турш хилийн зөрчилдөөнтэй байгаа. Тэгвэл Энэтхэгийн томоохон телевизийн сувгуудыг Пакистанд гаргахыг хориглосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг шийдвэрийг өчигдөр Пакистаны Дээд шүүхээс гаргасан байна. Ерөнхий шүүгч Сакиб Нисар “Энэтхэгийн телевизүүд дайн, зөрчилдөөнийг өдөөн турхирсан мэдээллийг хүргэдэг” гэж мэдэгджээ.

 

Дээрх шийдвэрт сэтгэл дундуур буйгаа Энэтхэгийн талаас илэрхийллээ.

 

Энэтхэгийн кино урлаг, соёл урлаг Пакистанд ихээхэн алдартай ба хоёр улсын дунд үүсээд буй хурцадмал байдал ийнхүү телевизийн салбарт хүртэл нөлөөлж эхэлжээ.

 

Пакистаны тал өнгөрөгч 2006 онд Энэтхэгийн сувгуудыг хаах шийдвэр гаргаж байв.

 

Харин 2016 онд Кашмир мужид болсон зэвсэгт халдлагын дараахан Энэтхэгийн эрх баригчид орон нутагт гарч буй Пакистан сувгуудын үйл ажиллагааг зогсоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ