"Lion Air": Онгоцтой холбоотой мэдээлэл өгөх боломжгүй байна

img

Индонезийн агаарын тээврийн  "Lion Air" компанийн 189 зорчигчтой "Boeing 737-800" нисэх онгоц нийслэл Жакарта хотоос хөөрөөд 13 минутын дараа төв станцаасаа холбоо тасарчээ.

 

 

Тус онгоц Жакарта хотоос  хойд хэсгийн Бангка арлын хамгийн том хот Пангкал Пинаныг хотыг чиглэн нислэг үйлдэж байжээ. 

 

Индонезийн Үндэсний Аврах Албаны хэвлэлийн төлөөлөгч Иосиф Латиф "Бид онгоцыг сүйрсэн хэмээн таамаглаж байна" гэж мэдэгдэв. 

 

"Lion Air" компанийн гүйцэтгэх захирал Эдвард Сирайт "Ройтерс" агентлагт "Онгоцтой холбоотой ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид онгоцтой холбоотой мэдээллийг цуглуулж байна" гэж ярьжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ