
МСБХ-ноос анхны жилдээ зохион байгуулж байгаа Пэпси хөгжлийн лигийн тэмцээний улирлын тоглолтууд амжилттай явагдаж дууслаа. Нийтдээ 25 баг өрсөлдсөнөөс 16нь плэйоффт буюу хасагдах шатанд шалгарчээ.Пэпси хөгжлийн лиг МУ-ын Боловсролын их сургуулийн харъяа биеийн тамирын сургуулийн зааланд амжилттай үргэлжлэн явагдаж байна. өнгөрсөн амралтын өдрүүдээр багууд улирлын сүүлчийн тоглолтуудаа хийлээ. Плэйоффт нэгэнт шалгарах нь ойлгомжтой болсон багууд байрлалын төлөөх тактикийн тоглолтууд ихээр гаргалаа. 13 багтай А хэсгийг ҮБТДС, Хасын Хүлэгүүд багууд 11 хожил 1 хожигдолтойгоор тэргүүлсэн. ҮБТДС бямба гарагийн өглөө хэсгийн сүүлчийн тоглолтоо хийн Зайсан багийг 54-40 харьцаатай илүүрхсэнээр тэд нэгдүгээр байраар шалгарах нь тодорхой болсон. Гэхдээ Хасын хүлэгүүд өөрсдийн чансааг харуулж хоёр хожлыг байгуулан ижилхэн амжилттайгаар тэдний ард бичигдлээ. Б хэсэгт харин өрсөлдөөн тун ширүүхэн болсон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын баг, Ноёд, Касс SBL багууд бүгд өрсөлдөгчөө буулган авснаар 9 хожил 1 хожигдолтойгоор улирлыг дуусгалаа. Тэднийг Мэргэжлийн хяналтын газрыг баг тэргүүлж араас нь SBL, Соёмбо даатгалын Ноёд баг гэсэн дараалалттайгаар бичигдсэн байна. плэйоффт шалгарсан багууд өөрийн бүс бүсдээ өрсөлдөнө. Хэн түрүүлж хоёр хожсон нь бүсийнхээ хагас шигшээд үлдэх юм.
2011 оны 1-р сарын 14 буюу бямба гарагийн тоглолтын үр дүн
Эзэн баг Зочин баг
Four tall Улс төрийн тойм 53:63
Хасын Хүлэгүүд Даймонд 68:54
Mobicom 94 Ноён 20:0
Чандмань ээж Оюуны эрэл-Мөнгөн цагираг 57:40
Зайсан ҮБТДС 40:54
НМХГ ННДГ 89:62
Замын битум UB Андууд 52:71
Federal SBL 0:20
2011 оны 1-р сарын 15 буюу ням гарагийн тоглолтын хуваарь
Эзэн баг Зочин баг
Улс төрийн тойм Залуус сан 74:70
Суруга Монгол Ховд хөгжлийн төлөө сан 90:52
Даймонд Four tall 20:0
Оюуны эрэл-Мөнгөн цагираг Хасын Хүлэгүүд 41:59
Ноён Чандмань ээж 0:20
ННДГ Шинэ Азиа 76:69
Соёмбо даатгал МХТС-Ноёд Замын битум 89:76
UB Андууд НМХГ 83:95
Плей офф-д шалгарсан багууд:
А
- ҮБТДС
- Хасын Хүлэгүүд
- Мобиком 94
- Залуус сан
- Улс төрийн тойм
- Суруга Монгол
- Ховд хөгжлийн төлөө сан
- Чандмань ээж
Б
- НМХГ
- SBL
- Соёмбо даатгал МХТС-Ноёд
- Налайх-Цоглог хангай
- ННДГ
- Ард даатгал Мустанг
- Замын битум
- UB Андууд
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ