"Lion Air": Зорчигчид бүгд амиа алдсан байх магадлалтай

Индонезийн агаарын тээврийн "Lion Air" компанийн "Boeing 737 MAX" онгоц өчигдөр 6.20 цагийн орчимд нийслэл Жакарта хотоос хөөрөөд 13 минутын дараа радарын дэлгэцнээс сураггүй алга болсон юм.
Онгоц Ява тэнгист осолдсон болохыг тогтоосон ба ослын газар олон тооны аврагчид ажиллаж буй талаар тус улсын Үндэсний Аврах Албанаас уламжлав.
Аврагчид уснаас онгоцны хэлтэрхий, зорчигчдын тээш зэргийг олжээ. Уг онгоцонд нийт 189 хүн зорчиж явсан юм.
Өнөөг хүртэл ослын газраас зорчигчдын цогцсыг эрэн хайсаар байна. Тэгвэл "бүх зорчигчид амиа алдсан байх магадлалтай" гэж албаныхан мэдээлэв.
Цаг агаарын хуьд тааламжгүй байгаа учир аврах ажиллагаанд саад учирч буй гэнэ. Гэхдээ тэнгисийн цэргүүд аврах ажиллагаан нэгдэж, зорчигчид болон онгоцны их биеийг олохоор ажиллаж буй юм. Зорчигчид амьд, үхсэн нь тодорхойгүй байгаа ба аврах алба "Ослын газраас хараахан цогцос олоогүй байна" гэж мэдэгджээ.
Пангкал Пинан хотын нисэх буудалд зорчигчдын гэр бүл цугларч, албаны хүмүүсийг осолтой холбоотойгоор яаралтай мэдээлэл хийхийг шаардаж эхэлжээ. Уг онгоц өнөөдөр 6.20 цагийн орчимд Жакарта хотоос хөөрсөн ба 13 минутын дараа радараас алга болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ