Алуурчин сувилагчийн гарт 100 хүн амиа алджээ

img

Германы Бремент хотын Делменхорст эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан ДОКТОР ҮХЭЛ хочоороо алдаршсан Нильс Хегел гэгч 100 хүний аминд хүрсэн болохыг тогтоожээ.

 

 

Хохирогчид бүгд тус эмнэлэгийн өвчтнүүд байсан юм. 

 

Өдгөө 41 настай алуурчин 1999-2005 оны хооронд тус эмнэлэгт ажиллаж байсан ба тэрбээр ихэвчлэн ухаангүй, бие  сул өндөр настнуудыг гол байгаа болгодог байжээ. Тэрбээр санаатайгаар өвчтнүүдийг тунг хэтрүүлж, тарьдаг байсан нь тогтоогдсон юм.

 

ДОКТОР ҮХЭЛ жилийн хагасын өмнө шүүхийн үеэр "Би ийм олон хүний аминд хүрсэн гэж үү. Үнэнийг хэлэхэд 50 орчим хүнийг хөнөөснийхөө дараа тоогоо алдсан. Анх хөнөөсөн хүнийнхээ мэдээллийг бичдэг л байлаа" гэж ярьж байв. 

 

Тэрбээр өмнө нь Ольденбург дэх эмнэлэгт ажиллаж байжээ. Тэр уг эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа 36 хүний аминд хүрсэн бол Делменхорст эмнэлэгт 66 хүнийг хөнөөсөн байна. 

 

Эдгээр бүх үхэлд Нильс Хегел буруутай нь тогтоогдвол Германы түүхэн дэх хамгийн хэрцгий, хамгийн олон хүний аминд хүрсэн АЛУУРЧИН болно. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
udam uym daa fasits
2018-10-31
ЗОЧИН:
Энэ хүнийг монголд урилгаар авчирч УИХ .н эмч сувилагчаар ажилуулбал болох юм биш үү? Хүрээд ирээч найзаа
2018-10-30
Hotiin daega batboldiin bulai bichleg tarsan geh yum gomo hun u
2018-10-30
өөрийг рекламдахаа болиоч гомо чинь
2018-10-30
зочин:
энэ гомо мөнхөө гэж яг яаадаг хүнн байдийн мэдэх хүн амьтан байвал бичээч хө унший
2018-10-30
өөрийг рекламдахаа болиоч гомо чинь