Жихади болсон Британи залууг нутаг буцаахыг эцэг, эх нь хүсчээ

Иракийн хэт даврагч "Исламын улс" бүлэглэлд 2016 оны эхээр элссэн Британийн Жэк Леттс гэгчийг гэрт нь буцаан авчрахыг эцэг, эх нь Их Британи болон Канадын эрх баригчдаас хүссэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Тэрбээр 23 настай бөгөөд Жихади Жэк гэх нэрээрээ алдаршсан билээ.
Жэк 18 сарын өмнө нэгэн тулааны үеэр курдуудад баригдсан гэж аав нь мэдэгджээ. Түүний биеийн байдал сайн байгаа гэнэ.
Жихади Жэк 2014 оны тавдугаар сард найзынхаа хамтаар сураггүй алга болсон юм. Тагнуулын мэдээллээр Сири улсад очсон болохыг тогтоожээ. Залууд тус бүлэглэлийн удирдлагууд Абу Мухаммед гэх нэрийг хайрласан аж.
Жэк эцэг, эхийнхээ хамтаар Лондон хотноо амьдардаг байжээ. Тэрбээр “Northway” гэх хөлбөмбөгийн клубын хүүхдийн шигшээ багийн тоглогч байсан юм. Хүүгээ хэт даврагч болсон гэх мэдээллийн дараа аав Жон Леттс, ээж Салли Леттс нар твиттерийн тусламжтай хүүтэйгээ холбогдож, гэртээ эргэн ирэхийг хүссэн удаатай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ