Трамп: Цагаачдаас мэндэлсэн хүүхдэд АНУ-ын иргэншил олгох гажуудлыг өөрчилнө

img

АНУ-ын газар нутагт мэндэлсэн хууль бус цагаачдын хүүхэд албан ёсоор тус улсын иргэншилтэй болдог билээ.

 

 

Тэгвэл уг хуулийг цуцлахаар төлөвлөж буйгаа Ерөнхийлөгч Дональд Трамп "Axios" сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн талаар "CNN" агентлаг мэдээлэв.

 

Ерөнхийлөгч Трамп "Манай улсад мэндэлсэн хүүхэд бүр АНУ-ын иргэншил авдаг. Би энэ гажуудлыг өөрчлөхийн тулд бүхнийг хийх болно" гэж хэлжээ.

 

150 жилийн тэртээ АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, “АНУ-ын газар нутагт мэндэлсэн хүн бүр Нэгдсэн улсын иргэнд тооцогдоно” хэмээн заасан.  Гэхдээ уг хуулийг цуцлахад Ерөнхийлөгчийн бүхэн эрх ч багадах ба эрх зүйн хүндхэн сорилтуудтай нүүр тулах нь тодорхой юм.

 

АНУ-д мэндэлж, тус улсын иргэншил авсан хүүхэд 21 нас хүртлээ иргэний эрхийг эдлэхээс гадаадын иргэншилтэй гэр бүлээ АНУ-ын иргэн болгох боломжтой таатай нөхцөлтэй аж. Гэхдээ эдгээр иргэд ял шийтгэл эдэлж байгаагүйгээс гадна иргэншил хүсэхээсээ өмнө эх орондоо 10 жил амьдарсан байх ёстой гэнэ.

 

Өдгөө дөрвөн сая хууль бус цагаач АНУ-д мэндэлсэн хүүхэдтэйгээ хамт тус улсад амьдарч байна.  Хууль бус цагаачдаас жилд дунджаар  297,000 хүүхэд нэгдсэн улсад мэндэлдэг аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Трамп мандтугай!!! Сайн байна. Дэмжиж байна.
2018-10-31
Zochin:
Mash sain ba. Demjij ba.
2018-10-31
Зев ее
2018-10-31