
МСБХ энэ жилээс “Пэпси” нэрийн доор дээд, хөгжлийн, оюутны, хүүхдийн гэсэн дөрвөн лигийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Пэпси хөгжлийн лиг” нээлтээ хийгээд байлаа. Тэмцээний тоглолтууд долоо хоногийн бямба, ням гарагуудад БТДС-ийн спорт танхимд үргэлжлэн явагдаж байгаа бол улиралын тоглолтууд өнгөрөгч ням гарагт өндөрлөлөө. 3-р сарын 18-ны өдөр хөгжлийн лигийн аварга тодорно. Харин өнгөрөгч бямба гарагт МУИС-ийн харьяа ХҮС-ийн спорт танхимд Хүүхдийн лиг хөшгөө нээлээ. Анх удаагаа зохион байгуулж байгаа тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй 18 баг оролцож байгаа бол Дархан-Уул, Орхон аймгаас тамирчид өрсөлдөж байна. Хүүхдийн лигээс шалгарсан зургаан баг ирэх гуравдугаар сарын 21-25-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох өсвөрийн УАШТ-д оролцох эрх авахаараа онцлогтой. ХҮС-ийн спорт танхимд энэ лигийн нийт 8 удаагийн тоглолтууд долоо хоногийн бямба, ням гарагт явагдаад ирэх 3-р сарын 18-ны өдрөөс БТДС-ийн спорт таниимд үргэлжилнэ. Хүүхдийн лигийн шүүгчээр МСБХ-ны 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Харин МСБХ-ноос зохион байгуулах дараагийн өрсөлдөөн бол оюутны лигийн АШТ энэ сарын 20-ны өдөр эхэлнэ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ