МАН: Ерөнхийлөгчийн санал УИХ-ыг тараах үндэслэл биш

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёсзүйгүй гэж үзэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Ерөнхийлөгчийн санал УИХ-ын дарга М.Энхболд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариу албан бичиг өгөхөөр болжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “УИХ-ыг тараах үндэслэл яригдаж байгаа нь улс төрийг тогтворгүй байдалд оруулна гэж үзсэн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал УИХ-ыг тараах үндэслэл биш” гэж гишүүд үзсэн байна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-ийн сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохоор болжээ. Тухайлбал ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцно гэдгээ УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр мэдэгдсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга мэдээлэл хийгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Зээл авсан УИХ-ын гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
-Үүнийг Ерөнхий сайдын хувьд үүрэг болгож, хариуцлага тооцно. Өөрийн хамаарал бүхий компаниудад зээл авч өгсөн нь өөрөө ёсзүйгүй үйлдэл. Нэр бүхий гишүүд зээлээ төлсний дараагаар хариуцлагын асуудал яригдана.
-Нийт хэдэн гишүүд зээл авсан бэ? Нэр нь гарснаас гадна өөр гишүүд байгаа гэсэн.
-Бид хэвлэл дээр гарсан мэдээллийн хүрээнд мэдээлэлтэй байгаа.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх санд Сангийн яамнаас шалгалт хийсэн. Шалгалтын дүнтэй холбоотой бусад хүмүүст хариуцлага тооцох уу?
-Шалгалтын дүн гарсны дараагаар холбогдох хүмүүст хариуцлага тооцно.
-УИХ дахь АН-ын бүлгийн шаардлагыг хэлэлцсэн үү?
-УИХ дахь АН-ын бүлгийн шаардлагад УИХ-ын дарга хариу өгнө.
-Б.Батзориг гишүүн өөрийнх нь хамаарал бүхий компани биш гэсэн?
-Олон түмэнд ил болсон шүү дээ. Өөрийнх нь хамаарал бүхий компани болсон нь тодорхой болсон.
-Ерөнхийлөгчийн саналд бүлгийн гишүүд ямар байр суурьтай байсан бэ?
-Ерөнхийлөгчийн хоёр үндэслэл бол УИХ-ыг тараах үндэслэл биш гэж гишүүд үзэж байгаа. ҮАБЗ-дөө зөвшилцөлд хүрэх ёстой. Цаашдаа Монгол Улсад аливаа асуудлыг зөвшилцлийн зарчим барих хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашдаа улс төрийн тогтворгүй байдал үүснэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ