Сэтгүүлчийн цогцсыг тусгай бодисонд уусгасан байж магадгүй

img

Туркийн эрх баригчид сэтгүүлч Жамал Жамал Хашоггиг санаатайгаар хөнөөсөн хэмээн өчигдөр мэдэгдлээ. Мөн нэн даруй сэтгүүлчийн цогцсыг гэр бүлд нь хүлээлгэн өгч, албан ёсоор задлан хийхийг уриалсан байна.

 

 

Сэтгүүлч өнгөрсөн сарын 2-нд Истанбул дахь Саудын Арабын Консулын газарт очсоныхоо дараа сураггүй алга болсон юм.

 

Хоёр долоо хоногийн өмнө сэтгүүлчийг золгүй байдлаар амиа алдсан хэмээн тус улсын эрх баригчид мэдэгдэж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн билээ. Түүнийг консулын ажилчидтай маргалдах үедээ санамсаргүйгээр амиа алдсан гэжээ. 

 

Тэгвэл сэтгүүлчийг Консулын байранд нэвтрэх үед тусгай алуурчны баг боомилж хөнөөгөөд дараа нь хэргээ нуухын тулд цогцсыг нь мөчилсөн гэх дүгнэлтийг Туркийн мөрдөгчид хийв. 

 

Туркийн тал "Аллагыг урьдаас төлөвлөж, сайтар бэлтгэсэн. Сэтгүүлчийг цогцсыг тусгай хүчилд уусгасан эсвэл жижиг жижиг хэсэг болгоод худагт хийсэн" гэж мэдэгджээ. 

 

Анкара уг хэрэгтэй холбогдуулан 18 этгээдийг сэжиглэж буй бөгөөд тэднийг Туркийн талд шилжүүлэн өгөхийг Саудын Арабаас удаа дараа шаардсаар байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ