189 хүний аминд хүрсэн ослын дараа техникийн албаны даргаа халжээ

img

Индонезийн агаарын тээврийн "Lion Air" компанийн "Boeing 737 MAX" онгоц Ява тэнгист осолдсон юм. Харамсалтай нь уг онгоцонд байсан 178 зорчигч, багийн таван гишүүн зорчиж явсан бүгд амиа алдсан билээ. Амиа алдагсдын гурав нь хүүхэд байжээ. 

 

 

Аврагчид ослын газар ажилласаар байгаа бөгөөд өчигдөр уснаас 40 гаруй цогцсыг гарган авч, албаныханд хүлээлгэн өгчээ. 

 

Цаг агаарын хуьд тааламжгүй байгаа ч аврагчид үл тоон аврах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. 

 

Аврагчид онгоц осолдсон бүс нутагт самналт хийж, онгоцны сүүлийн мөчийг бичин авсан хар хайрцгийг хайж буй юм. Онгоцноос хамгийн сүүлд дохио ирсэн бүс нутагт эрэл хайгуул хийсээр байгаа. 

 

Тэгвэл аврах ажиллагаа, уйтгар гунигтай зэрэгцэн "Lion Air" компанийн удирдлагууд техникийн албаны дараа Мухаммед Асиф ажлын хариуцлага алдсан хэмээн буруутган, ажлаас нь халжээ. 

 

Тус компанийнхан Индонезийн мөрдөх албатай хамтран мөрдөх ажиллагаа явуулж буй юм. Одоогоор хохирогчдод олгох нөхөн төлбөрийн талаар удирдлагууд нэгдсэн байр сууринд хүрээгүй байна. 

 

Уг онгоц Жакарта хотоос хөөрсөн ба 13 минутын дараа радараас алга болсон ба цагийн дараа осолдсон нь тодорхой болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ