Эзнийхээ аминд хүрсэн индонез эмэгтэйг цаазалжээ

img

Саудын Араб улсад гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан Индонез улсын иргэн Тути Турсилаватиг тус улсын эрх баригчид цаазаар авсан талаар "www.telegraph.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр 2010 онд гэрийн үйлчлэгчээр ажиллаж байхад гэрийн эзэн нь хүчирхийлэхийг завдсан аж. Эмэгтэй биеэ хамгаалах үедээ эзнийхээ аминд хүрчээ. Шүүхийн үеэр эмэгтэй "Би биеэ хамгаалсан. Бүх эмэгтэйчүүд над шиг үйлдэл хийх байсан. Энэ бол аргагүй хамгаалалт" гэж хэлжээ.

 

Түүний үгийг үл тоон Саудын Арабын Дээд шүүх эмэгтэйд ялын дээд хэмжээ оноосон байна. Найман жил төмөр торны цаана хоригдсон индонез эмэгтэйг аравдугаар сарын 28-ны өдөр гэнэт цаазаар авчээ. Уг гэнэтийн шийдвэрээс болж Индонезийн эрх баригчид дургүйцлээ илэрхийллээ. 

 

Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр 17.00 цагийн орчимд Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель Аль Жубэйртай утсаар ярьсан байна. Ерөнхийлөгч "Та бүхэн урьдчилан мэдэгдэхгүйгээр манай улсын иргэнийг цаазаллаа. Бид албан ёсны тайлбар нэхэж байна" гэж мэдэгджээ. 

 

Сайд өнгөрөгч долоо хоногт Жакарта хотноо ажлын айлчлал хийсэн юм. Уг айлчлалын үеэр Ерөнхийлөгч сайдад хандан иргэнийг нь суллахыг хүсчээ.  

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хар тамхи хүн хүчирхийлэх 2 ондоо юу малдаа маагий
2018-11-01
Temee geheer yamaa gehii....teneguud ee end har tamhini tuhai 2 uur heregiin tuhai yu yariagui bn, hohi ni ch geh shig...eistoi uher mongol nerendee taarsan uheruud....
2018-11-01
Hohinee hohino
2018-11-01
2 oor hereg bnaa.Har tamhinii hergeer bol tsaazlah l heregtei
2018-11-01
үнэн:
Индонез улс гадаадын 7-8 иргэнийг хар тамхины хэргээр нэг дор цаазаар авч байсныг санаж байна. НҮБ-аас цаазлахгүй байхыг гуйгаад байхад үл тоон цаазаар авсан ш дээ.
2018-11-01
хар тамхи хүн хүчирхийлэх 2 ондоо юу малдаа маагий