Г.Солтан:Би зээл авахад нөлөөлөөгүй болохоор уучлал гуйх шаардлагагүй

УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгөөс 1.4 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний зээл авсныг УИХ дахь АН-ын бүлэг зарласан. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдээ зээлээ хурдан хугацаанд төлөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэгдээд байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Солтаны үүсгэн байгуулсан “Монгол шаазан” компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан. УИХ-ын гишүүн Г.Солтанаас дээрх асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Та ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ хэзээ төлөх вэ?
-Энэ асуудлыг компанийн удирдах ажилтнууд мэдэх байх. Би энэ асуудлыг шийдэх эрх байхгүй.
-Зээл авсан гишүүдийг уучлалт гуй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар шаардсан байна лээ. Та хэзээ уучлалт гуйх вэ?
-Би энэ зээлийг аваагүй болохоор би уучлалт гуйхгүй.
-Таны хөрөнгө орлогын мэдүүлэгт энэ компани бүртгэлтэй байсан?
-Би үүсгэн байгуулсан нь үнэн. Гэхдээ би үйл ажиллагаанд нь оролцдоггүй.
-Ёсзүйн хувьд энэ асуудал байж болох уу?
-Би энэ зээлийг өөрөө аваагүй, нөлөөлөөгүй болохоор уучлалт гуйх шаардлагагүй.
-УИХ-ын гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсныг та зөв гэж харж байна уу?
-Үгүй ээ. Ерөнхий сайдын гаргасан шийдвэр зөв байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ