13 хүний аминд хүрсэн АЛУУРЧИН барыг амжилттай устгалаа

img

Энэтхэгчүүд АЛУУРЧИН гэх хочтой Авни гэх эмэгчин барыг устгасан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Уг ажиллагаанд 150 гаруй хүн оролцсон ба барыг хоёр бамбарынх нь хамтаар амжилттай устгажээ.

 

Барыг цогцсыг Нагпур дахь амьтны хүрээлэнд хүргэсэн аж. 

 

Авни бар өнгөрсөн 2016 оны зургаадугаар сараас хойш нийт 13 хүний аминд хүрчээ. Энэтхэгийн Дээд шүүх энэ оны эхээр уг барыг устгаж, аюулгүй болгохыг зөвшөөрчээ.

 

Гэхдээ өнгөрсөн хугацаанд амьтны эрхийг хамгаалагчид дээрх шүүхийн шийдвэрийг хэд хэдэн удаа цуцлуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ