Шинэ Каледони арлынхан Францаас салан тусгаарлахыг хүссэнгүй

img

Номхон Далайн өмнөдийн хэсгийн Шинэ Каледони арлынхан өнгөрөгч амралтын өдөр Франц улсаас салан тусгаарлагдах бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Франц тус улсыг 1853 онд хүчээр эзлэн түрэмгийлж, газар нутагтаа нэгтгэсэн түүхтэй. Нутгийн уугуул иргэд болох канакууд сүүлийн 30 жил эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна.

 

Өчигдөр болсон бүх нийтийн санал хураалтад оролцогчдын 81 хувийнх нь саналыг нь тоолоход 56.4 хувь нь Францын колони хэвээр үлдэхийг зөвшөөрсөн бол 46.6 хувь нь бие даасан тусгаар улс болохыг дэмжсэн байна. Санал хураалтад нийт 175,000 иргэн оролцсон ба 39.1 хувь нь канакчууд байжээ.

 

Бүх нийтийн санал хураалтад 175,000 иргэн саналаа өгчээ. Санал хураалтад оролцсон нийт иргэдийн 81 хувийнх нь саналыг тоолоход 56.4 хувь нь “Францын бүрэлдэхүүнээс гарах шаардлагагүй” гэсэн бол 46.4 хувь нь “тусгаар улс болох нь зүйтэй” гэжээ.

 

Тус арал нийт 268,000 оршин суугчтай. Иргэдийг 3/1 хувь нь Францаас салан тусгаарлах нь буруу гэж үздэг.

 

Урьдчилсан дүнг нийтэд танилцуулсаны дараахан Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Та бүхэн тун зөв шийдвэр гаргалаа. Шинэ Каледони, Францад үлдэхийг зөвшөөрлөө” гэж мэдэгджээ.

 

Ерөнхийлөгч арлынханд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, эрх тэгш хандахаа амласан аж. Арлын эрх баригчид жил бүр Парисаас 1.3 тэрбум еврогийн дэмжлэг авдаг.

 

1977 онд Африкийн Жибути улс Францын бүрэлдэхүүнээс гарч, амжилттай тусгаар тогтнолоо зарласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
frantcaas tusgaarlasan djibuti uls n ih l hund amdral tuulj bgaadaa hoorhiis.
2018-11-05