Украины авлигатай тэмцэх хөдөлгөөний идэвхтэй гишүүн Катерина Гандзюк өнгөрсөн долоодугаар сарын 31-нд гэнэтийн халдлагад өртсөн билээ. Гэмт этгээдүүд эмэгтэйн нүүр тус газар руу хүчил цацсан юм.
33 настай Гандзюкийн биеийн 40 хувь нь хүчилд түлэгдэж, өнгөрсөн хугацаанд ухаангүй байжээ.
Энэ амралтын өдөр түүний биеийн байдал гэнэт муудаж, улмаар нас барсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан таван этгээдийг баривчлаад байна.
Ерөнхийлөгч Петр Порошенко “Хэрэг хийсэн хүмүүс шийтгэлээ хүлээх хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |