Дутертег буруутгасан Австрали гэлэнмааг нутгаасаа хөөжээ

Филиппин улсад сүүлийн 30 жил амьдарсан Австралийн иргэн, гэлэнмааг албадан гаргахаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Өдгөө 72 настай Патрисиа Фокс тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутертегийн явуулж буй хар тамхины эсрэг дайныг эсэргүүцэж, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байна хэмээн буруутгаж ирсэн юм.
Филиппинийн талаас гэлэнмаад дахин виз олгохгүй хэмээгээд долоо хоногийн дотор эх орныг орхин гарахыг шаарджээ. Уг шийдвэрийн дараахан гэлэнмээ “Ерөнхийлөгч ард түмнийхээ яриаг сонсдог байх хэрэгтэй” гэж хэлэв. Манила хотын нисэх буудалд гэлэнмаагийн дэмжигчид ирцгээж, түүнтэй уулзахыг хүссэн ч цагдаагийнхан эрс татгалзаж байна.
2016 онд эхэлсэн хар тамхины дайн 12,000 хүний аминд хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ