Деми Ловато эмнэлгээс гарч, болзоонд явжээ

img

Америкийн поп дуучин Деми Ловато өнгөрөгч долоодугаар сарын 23-нд хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, улмаар ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн билээ.

 

 

Тэгвэл гурван сар олны өмнө гараагүй Деми өчигдөр нэгэн залуугийн хамтаар “Matsuhisa” гэх япон зоогийн газраар үйлчлүүлж, сүши идсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Өдгөө 25 настай Деми өнгөрсөн 90 хоногийн хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж, биеийн байдал нь эрс сайжирсан талаар ээж нь мэдэгдээд буй юм.

 

Тэрбээр мөн хар тамхины хор хөнөөлийн талаар тусгай хичээлд хамрагджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ