Жолигийн том хүү К-ПОП сонирхлынхоо дагуу Сөүлд суралцана

img

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өчигдөр том хүү Маддокс, Паксийн хамтаар Өмнөд Солонгосын Сөүл хотноо хүрэлцэн ирсэн талаар "www.koreaherald.com" сайт мэдээллээ. 

 

 

Тэд тус улсын хамгийн нэр хүндтэй их сургуулийн нэг болох "Юнсэйн" их сургуулийн оюутны хотхонтой танилцаж, удирдлагуудтай нь уулзсан байна.

 

Мөн Жоли хөвгүүдийнхээ хамтаар солонгос цайны газраас  үйлчлүүлжээ. 

 

 

Жүжигчин эмэгтэй ийнхүү Сөүлд ирсэн нь Маддокстай холбоотой аж. Учир нь өдгөө 17 настай Маддокс ирэх онд "Юнсэйн" их сургуульд элсэхээр төлөвлөж буй гэнэ. 

 

Тэрбээр мөн К-ПОП урсгалыг сонирхдог учир солонгос хэл сурч байгаа гэх мэдээлэл тарах болжээ. Гэхдээ их сургуульд элсэх, солонгос хэл сурч байгаа гэх мэдээллийг албаныхан үгүйсгэсэн байна.

 


 

"Маддокс манай сургуульд элсэхээр өргөдөл гаргаагүй байгаа. Тэд зүгээр сургуулийн хотхонтой танилцаж байгаа" хэмээн тус их сургуулийн төлөөлөгч мэдэгдлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ